Өрнөдийн орнууд Дамаскад цөмрөн орвол бүх Ойрхи Дорнодыг хамрах гал түймэр асаж мэднэ гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асад өнөөдөр британийн» Сандэй телеграф» сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа мэдэгджээ. Түүний хэлснээр бол Сирийн дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн гадаад орнуудын оролдлого бус нутгийн ерөнхий байдалд зохисгүй нөлөөлнө. Сири улс энэ он гарсаар засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн өрнөсөн арабын бусад орноос бух талаар ялгаатай  гэж Сирийн Ерөнхийлөгч онцлов. Сирид бослого ээхлэснээс хойш эрх баригчид олон алдагдал гаргасныг тэрээр хүлээн зөвшөөрөв. Гэвч одоо байдал сайжрасан хэмээн Башар Асад үзэж байна. Олон нийтийн тэмцэл хөдөлгөөн Сирид энэ оны 3-р сард эхлэж өдгөө хүртэл үргэлжилж байна. Башар Асадыг эсэрг үүцэгчид олон хүний жагсаал өдөр бур сирийн хотуудад хийж, ерөнхийлөгчийг нэн даруй огцоруулж, шинэтгэл явуулахыг шаардаж  байна.