Арабын орнуудын холбооны ГХ-ийн сайд нарын хорооны Сирийн байдлыг авч үзэж хэлэлцэх хуралдаан Катарт хийнэ. Алжир,Египет,Катар,Оман,Судан улсуудын  ГХЯ-ны тэргүүн нар  Сирийн ГХ-ийн сайд Валид Муаллемтай өнөөдөр уулзана. Муаллем хямралыг зохицуулах  тухай арабын орнуудын санаачилгад бүрэн төгс хариу өгөх ёстой. Сирийн засгийн газар, сөрөг хүчний төлөөлөгчдийг оролцуулан үндэсний яриа хэлцээ хийх асуудлаархи бага хурлыг Каирт зарлан хуралдуулахыг санаачилжээ.Аль-Жазира» телевизийн сувгаар мэдээлснээр өчигдөр Сирид  хүч хэрэглэх ажиллагаанд 40 гаруй хүн амь үрэгдэв. Сирийн цэргийн албан  хаагчид жагсагчдын талд орох тохиолдол суулийн үед олонтаа гарч байна.