Орос улс  G20-ны уулзалт дээр еврогийн бүсийн хямралаас өөр асуудлыг бас авч үзэж хэлэлцмээр байна гэж ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович «Оросын дуу хоолой» радио компанид ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Еврогийн бүсийн эдийн засгийн асуудал болон  эдгээр асуудлыг шийдвэрлэх гэсэн оролдлого «Их хорийн» дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болох нь дамжиггүй. Харин Орос улс өөр асуудлаар хэд хэдэн санаачилга дэвшүүлэх бодолтой байна гэж Аркадий Дворкович тэмдэглээд «Орос улс сүүлийн гурван жил дараалан баримталж ирсэн байр сууриа өөрчлөхгүй. G20 бүлгийн бүх улс дэлхийн эдийн засгийг тогтворжуулахад нааштай нөлөөлөх уялдуулан зохицуулсан бодлого явуулах ёстой. Үр дүнгий нь урьдчилан харахын аргагүй арга хэмжээ авахаас татгалзаж, дотоодын эрэлт хэрэгцээг, үйлдвэр худалдааны идэвхжлийг дэмжих нь зайлшгүй чухал юм. Орос улсаас хэд хэдэн санал санаачилга дэвшүүлнэ. Нэгэн санал нь нефть олборлох буюу тээвэрлэх үеэр онц байдал гарахтай холбоотой. Түүнээс гадна Оросын ерөнхийлөгч юуны түрүүнд Интернетэд оюуны өмчийг хамгаалах шинэ хууль зүйн үндэс тавих санал дэвшүүлсэн» гэв.

     Еврогийн бүсийн тухайд гэвэл дээд хэмжээний уулзалтаас асуудлыг шийдвэрлэхэд туслах оновчтой шийдвэр гаргана гэдэгт Аркадий Дворкович итгэж байна. G20- ны дээд хэмжээний уулзалтууд үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийх индэр болсон гэж Аркадий Дворкович хэлээд «Ийм дээд хэмжээний уулзалт бүрээс  зохих арга замыг олж, шийдвэр гаргаж байсан учир өөдрөг санаа бодолтой байна. Мэдээжээр ямар ч шийдвэрийг харилцан найр тавьж гаргасан. Гэвч бид сансандаа тэр болгон хүрээгүй хийгээд бололцоотой бүхнийг хийгээгүй гэж бодож байна. Зарим улсын ашиг сонирхол илүү оновчтой шийдвэр гаргахад саад болдог. Гэвч энэ нь хэвийн үзэгдэл юм. 20 улс тус бүр дотоод улс төрийн сонирхолтой болохоор тохиролцоход хэцүү байна. Бид нэмэлт шийдвэр гаргах зорилгоор гол бүх улсад шахалт тууштай үзүүлж ирсэн» гэв.

    Аркадий Дворкович «их хорийн» урьдын дээд хэмжээний уулзалтуудаас дэвшүүлсэн зарим санаачилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зогсоохыг сүүлийн үед оролдож байгааг дурдав. Ийнхүү оролддогоос татгалзвал зохино. Зөв шийдвэрийг биелүүлэх л хэрэгтэй гэж Аркадий Дворкович хэлээд «Хөгжиж байгаа орнуудын үүргийг Олон улсын валютын санд дээшлүүлж, улс орнудын хувь хэмжээг ахин хуваарьлах шийдвэр «их хорийн» урьдын нэгэн дээд хэмжээний уулзалтаас гаргасан билээ. Харин  одоо энэ шийдвэрийг хойшлуулж, өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлээд хувь хэмжээг ахин хуваарьлах хэрэгтэй гэж европын хэд хэдэн түшмэл хямрал ахин гарах аюултай холбогдуулан ярьцгааж байна. Тэгж болохгүй. Урьдын шийдвэрийг биелүүлж, өнөөгийн  асуудлыг шийдвэрлэхийн тулд харилцан найр тавих хэрэгтэй. Канадад хийсэн дээд хэмжээний уулзалт дээр ойрын дөрвөн жилд төсвийн алдагдал ба өрийн хэр хэмжээг тодорхой хэмжээгээр багасгахаар тохиролцсон билээ. Бүх улс орон мөн  төлөвлөгөөг тэр болгон биелүүлэхгүй байх хэмээн үзэж байна. Энэ талаар санаа бодлоо ил тод болгохыг бид түншүүдтэйгээ уулзах  бүрт  шаардаж байна» гэв.

     G 20-ны дээд хэмжээний уулзалт 11-р сарын 3,4-нд Каннад болно. Францын ерөнхийлөгч Николя Саркози уулзалтыг даргалах юм.