“Сколково” бизнес-сургуулийн залуу эрдэмтэд, хувиараа үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзахдаа Д. Медведев Орос улс инновацд хөрөнгө оруулалтаараа дэлхийд эхний аравт багтлаа гэж хэллээ. ОУ энэ үзүүлэлтээрээ Итал, Канад улсуудыг гүйцэж, Их Британ, Франц улсуудтэй энэ зэрэгцэн дэлхийд 8-р байрт орлоо гэж тэр хэлсэн байна. Харин улсын хөрөнгө оруулалт нэмэгдэж, “хувийнх нь маш үлбэгэр” байна гэж Медведев мэдэгдсэн байна. ОУ өөрийн брендүүдээ маш идэвхитэй гаргаж ирэх хэрэгтэй гэж ерөнхийлөгч үзэж байна. Энэ бол улс орны хувьд ч бизнесийн хувьд ч онцгой чухал зорилт гэж тэр хэлсэн байна. “Хэрвээ бид бодож олсон бүхнээ үзэмжтэй савлаж чадахгүй бол худалдаж чадахгүй гэдэгт” тэрээр итгэлтэй байна.