Энэ долоо хоногт соёлын амьдрал улсын хэмжээний үйл явдлаар дуурсагдлаа. Москвад Орос улсын гол хөгжмийн тайз Их театрийн түүхэн байшин маш өргөн хүрээний сэргээн засварлалт хийснийхээ дараа нээгдлээ. Их театрт болсон гала-концертийг 10-р сарын 28-нд оросын болон дэлхийн тэргүүлэх телевизийн сувгууд болон Интернетийн сүлжээгээр шууд дамжуулсан тул сая сая хүн энэ баярт үйл явдлын гэрч боллоо. “Их театрийн сэргээн засварлалт урьд хожид үзэгдээгүй үр дүнд хүрсэн гэж” Их театрийн ерөнхий захирал Анатолий Иксанов зургаан жилийн ажлыг дүгнэж хэлсэн байна. Энэ бол үнэхээр агуу их ажил юм. Бид үнэхээр гайхамшигтай театр, 21-р зууны театрийг хүлээж авлаа. Зарим нэгэн бодит шалтгаануудаас болоод 20-р зуунд алдагдсан 19-р зууны тэр гайхамшигтай акустикийг сэргээж чадлаа. Ёстой жинхэнэ театрийн тоног төхөөрөмж, театрийн технологийг хүлээж авлаа, зарим нэг байдлаараа бид өнөөдөр “нэгдүгээрт”, бид бүр анхдагч нь болоод байна. Хамгийн гол нь бид түүхэн байшинг тэр чигээр нь үлдээж чадлаа, сэргээн засварлах ажилд маш их хүчин зүтгэл орсон. Харин одоо бидний хамгийн гол зүйл бол ирээдүйн уран бүтээлийн ажил юм. Бид газар дээрээсээ карьер өөд гараандаа орлоо, ингэж яарч сандарч ийм эрч хүчтэй орж байна, жаахан хүлээж, сургуулилж байгаад гэх мэтээр намайг зогсоохыг оролдож байна... Хамт олон тулалдаанд шуургалан ороход бэлэн болоод байна шүү дээ гэж тэр ярилаа.

   Өнөөдрийн Их театр гэдэг бүх газар нутаг нь агаарын, газар доогуурх дамжлагуудаар холбогдсон бүхэл бүтэн театрын вант улс гэсэн үг. Бүх дэлхийд мэддэг түүхэн байшин, сэргээн засварлалтын өмнөхөн барьсан салбар Шинэ тайз, сургуулилтын өргөн талбайнуудтай хоёр туслах корпус зэрэг багтаж байгаа юм. Хувцас болон тайзны чимэглэлийг хийх уран сайхан-үйлдвэрлэлийн хүчирхэг урлан болон складыг багтаасан супер орчин үеийн тусгай цогцолборыг барьсан юм. Хамгийн гайхалтай нь театрийн түүхэн байшингийн талбай хоёр дахин том болсон явдал юм. Гадна талаасаа бол хаалганы өмнө 8 баганатай, дээрээ дөрвөн морь хөлөглөсөн Аполлон бурханы барималтай 19-р зууны москвагийн сонгодог уран барилгын хийцийг хадагласан юм. Харин дотор тал нь венецийн зурагтай маш сайн зүлгэсэн модон шал, нүд сохлом гялалзаж байгаа хуучны толинууд, цэцэг бүхний өнгөөр тоглосон болор шил, бүх зүйлийг алтадсан эзэнт гүрний үеийн элбэг баян, тансаг бүхнээр гайхуулж байсан 19-р зууныхаа үеэр байна.

   Харин одоо түүхэн байшинд зургаан давхар байшинтай тэнцэх газар доорх байр байна. Энд найрал хөгжимчид, найрал дуучид сургуулилах болон компакт дискийн бичлэг хийж болох 300 хүний суудалтай гайхалтай олон үйл ажиллагаатай концертын танхим байна. Энэ хананаас цааш арваадхан метрт метроны гал тэрэг тасралтгүй явж, дээр нь хэт олон хүнтэй москвагийн төвийн гудамж шуугиж байхад ч дуу бичлэгийн студийг нээхэд бэлэн болоод байна. Их театрийн байрны дуу тусгаарлагчийг ёстой л “онц” дүнтэй хийжээ. Жүжигчдийн хамт олны хувьд хамгийн гайхамшигтай нь түүхэн тайзны хэмжээг нэмэгдүүлсэн ба түүний арын хэсэг буюу арьер тайзыг нэмэгдүүлсэн явдал юм. Хамгийн сүүлийн үеийн техникээр тоноглогдсон хэдхэн минутын дотор тайзны чимэглэлийг сольж чадах  арьер тайзны орон зайг томосгох нь Их театрийг сэргээн засварлалтад хаах нэг шалтгаан нь болсон юм. Харин одоо бол хөшүүн байдлын оронд хурдан шаламгай байдал, найруулагч, тайз засагчдын хувьд шинэ боломж нээгдлээ. Одоо тайз болон арьер тайзыг нэгтгэж өмнө нь хэзээч хүрч чадахгүй байсан тайзны орон зайн гүнийг бий болгож болно. Их театрын шинэчлэгдсэн түүхэн тайзанд одоо бүжгэн жүжгийн болон дуурийн сонгодог репертуарыг хадгалан хөгжүүлэх онцгой даалгавар оногдоод байна. Үүний баталгаа болж Глинкийн “Руслан Людмила хоёр” дуурь, Чайковскийн “ Нойрсож буй гүнж” бүжгэн жүжиг хоёрын анхны тоглолтын өвлийн улиралын нээлт болох гэж байна.  

Гэрэл зураг