ЗХУ-ын засгийн газар 1929 оны 10-р сард гадаад хэл дээр нэвтрүүлэг явуулдаг дөнгөж сая байгуулсан хэлтсийн зорилгыг “гадаадын радио нэвтрүүлгийг дамжуулах болон тусгай концертуудыг гадаадад зохион байгуулах” гэж тодорхойлж байсан байна. Дэлхий дахинтай ярьж байгаа радио станцийг янз бүрийн цаг үед “Москвагийн радио”, “Гадаад нэвтрүүлэг”, “Оросын дуу хоолой” гэж нэрлэж байсан юм. Манай гаригийн томоохон радио станцуудын нэг өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна. Наян хоёр жилийн энэ түүх энгийн бөгөөд гүн утгатай “Москвагаас ярьж байна” гэдэг үгнээс эхлэлтэй билээ. Москвагийн гадаад хэлний анхны нэвтрүүлгийг герман хэл дээр явуулсан юм. Дараа нь англи, франц хэл дээр нэвтэрч эхэлжээ. Сониноос английн Би-Би-Си олон улсын долгион дээр 3 жилийн дараа, “Америкийн дуу хоолой” 7 жилийн дараа гарч ирсэн юм. Москвагаас явуулж байгаа нэвтрүүлгийг эхний өдрөөс нь эхлээд л дэлхийн янз бүрийн улсуудад сонирхон сонсож эхэлсэн юм.

   Оросын дуу хоолой радио түүхийн хүнд хэцүү үед ч амаа хамхиагүй билээ. Дэлхийн 2-р дайны үед “Москвагийн радио” фашизмын эсрэг тэмцэгчидэд урам зориг хайрлаж, гитлерийн Германы удирдлагуудын уур уцаарыг хүргэж байлаа гэж манай радио компанийн ахмад ажилтан Инна Заско ярьж байна. «Германчууд 1936 оноос эхлээд л “Москвагийн радио”-гийн долгионыг сарниулсан. 1939 оноос эхлээд бүх радио хүлээн авагч дээр Москвагийн радиог сонсвол баривчлаж шоронд хорино гэсэн бичгийг нааж эхэлсэн билээ. 1941 оны 10-р сард Москваг анх удаа бөмбөгдөж эхлэн агаарын түгшүүр зарлахад бүгдээрээ подвальд орсон байна. Тэнд ажиллах ямарч боломж байхгүй болохоор итал хэлний редакц бөмбөгөөс хорогдох байранд орохгүй байрандаа үлдэхээр шийдсэн байна. Бөмбөгдөлтийн үед байшин доргиж байсан ба тэд цонхонд ойртож очиход германын бөмбөг хашаанд дотор нь унсан байжээ. Радиогийн байшин ойрхон байсан Пушкины талбай дээр энэ өдөр 3 бөмбөг хаясан боловч нэгэн ч дэлбэрээгүй юм. Сүүлд сонсож байвал нэг бөмбөг дээр нь “чадлынхаа хирээр туслаж байна” гэсэн бичиг олдсон гэж ярьдаг юм» гэж тэр ярилаа. “Москвагийн радио” дэлхий дахиныг цөмийн дайнаас аварсан гэж хэлж болно. 1962 оны Карибын тэнгисийн хямралын үеэр ЗХУ, АНУ хоёрын хэлэлцээр мухардмал байдалд ороод байхад Куб улс руу хөвж байсан байлдааны хөлөг онгоцуудаа Атлантикаас буцаах шийдвэр ЗХУ гаргалаа гэсэн мэдээг Вашингтонд манай радио мэдээлсэн юм. Энэ бол үнэхээр шуугиан тарьсан мэдээлэл байсан гэж манай ралиогийн улс төрийн тоймч, тэр үйл явдалд шууд оролцож явсан Валентин Зорин дурсаж байна. Би энэ үйл явдлыг Вашингтоноос ажиглах боломжтой байсан юм. Энэ бол үнэхээр хүнд цаг үе байсан. Тэр үед бүх Америк тэр аяараа “Москвагийн радио” сонсож байсан гэж хэлж чадахгүй, гэхдээ ОНХМХ-үүд тэр дор нь л Москвагийн уриалгыг нэвтрүүлсэн юм. “Нью-Йорк таймс” сонин шууд л шуурхай дугаараа гаргасан ба “Москвагийн радио”-гоос дамжуулсан мэдээлэл олон улсын хүртээл болсон юм. Энэ бол тухайн үед дэлхий дахиныг сүйрлийн ангалаас аварсан цорын ганц биш юмаа гэхэд нэгэн үр ашигтай хэрэгсэл байсан юм гэж тэр ярилаа.

   “Оросын дуу хоолой” радио өнөөдөр 160 оронд 38 хэлээр нэвтрүүлгээ цацаж байна. Хэдийвээр өндөр настай ч гэлээ манай радио орос орны тухай мэдээлэлийг сонсогчиддоо хурдан шуурхай хүргэхийн тулд орчин үеийн хэрэгсэлийг ашиглаж, эрчимтэй хөгжиж байгаа радио станц болоод байна. Шинэ технологт шилжих нь манай радио компанийн тэргүүлэх зорилтуудын нэг билээ. Жишээ нь, Интернет сүлжээг ашигласны хүчээр радио нэвтрүүлгийг зөвхөн сонсоод зогсохгүй хөтөлбөрүүдийг телевизорийн чанартай видео формат дээрээс үзэж, нийгмийн сүлжээнүүд болон rss-түгээлтээс дамжуулж байгаа мэдээнүүдийг уншиж болно. Өөрийн сонсогчид болон уншигчидад анхааралтай хандсанаас маш өргөн эргэх холбоог тогтоож өгч байна. 1946 онд Монгол улс руу анх удаа нэвтрүүлэг цацаж эхэлсэн юм. “Оросын дуу хоолой” радиогийн хаягаар манай дэлхийн өнцөг булан бүрээс захидал ирсээр байна. Эдгээрийн ихэнх нь Монгол улсын байнгын сонсогчид Ц.Ванчиндорж, Ч.Дорж, Ё.Магсаржалам, Цэнд нарийн халуун дотно үгээр бүтсэн байдаг юм. “Та бүхэн минь байгаад бид баярлаж байна. Олон олон учир шалтгаанаас болж бид та бүхнийг сонсдог юм. Тэдний нэг нь материалыг сонсгож байгаа хэлбэр юм. Орос улсын тухай мэдээ сонсоход надад хэзээч тааламжтай байдаг юм. Миний хамгийн дуртай “Оросын дуу хоолой” олон улсын радиогийн нэвтрүүлгийг дахиад олон жил сонсоно гэдэгт найдаж байна гэж” гэж тэд бичсэн байна.