0Нефтийн дэлхийн үнэ баасан гариг буюу 10-р сарын 28-нд унасан байна. Нью-Йоркын хөрөнгийн биржийн худалдааны дүнгээр нэг баррель нефтийн үнэ 64 центээр багасаж 93,32 доллар болсон юм. Атлантын далайн нөгөө талд буюу Лондонд “хар алтны” үнэ 2,17 доллароор унаж 109,91 доллар болжээ. АНУ-ын ажилгүйдлийн тухай өөдрөг бус статистик мэдээллээс болж үнийн уналт болсон гэж шинжээчид үзэж байна.