10-р сарын 27-28-нд Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр болсон “Орос дахь бизнес ба хөрөнгө оруулалт” анхны форумын гол сэдэв нь ОУ-д бизнес эрхлэхтэй холбоотой асуудал ба зах зээлийн төлөв байлаа. Энэ форумын ажилд хоёр орны шинжээчид болон бизнесменүүд оролцсон бөгөөд төслүүдийг тэр дундаа “Сколково” инновацийн төвийн хүрээнд яаж хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Оросын зах зээл бол дэлхийн хамгийн бүрэн дүүрэн үнэлгээ өгөөгүй зах зээл гэж илтгэгчид нэг бус удаа тэмдэглэж байлаа. Энэ форумд оролцсон ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны орлогч сайд Станислав Воскресенский оросын удирдлагууд гадаадын хөрөнгө оруулагчидад зориулсан нөхцлийг улам сайжруулж байгаа гэж хуран цугларагсадад батлан илэрхийллээ. ОУ-д бизнес эрхлэхийг сонирхогч АНУ-ын хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд байгаа мэдээлэлийн хомсдолыг үгүй хийх нь одоогийн хамгийн гол зорилт байна гэж тэр хэллээ. Тус форумыг зохион байгуулсан NYSE Euronext компани ийм зорилготой бөгөөд одооноос эхлээд энэ форумыг жил бүр хийдэг болох юм байна.