Амар мөрний экологит Орос, Хятад улсууд хамтарсан аудитын шалгалт хийнэ гэж ОХУ-ын Тооллогын танхимын дарга Сергей Степашин мэдэгдлээ. Орос, Хятад улсуудын Тооллогын танхимын ойрын гурван жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан зохих тохиролцоонд хүрсэн байсан юм. Амар мөрний ерөнхий байдалд хоёр улсын байгал хамгаалах салбарын шилдэг мэргэжилтнүүд шалгалт хийх юм. Хятад улс нэг бус удаа Амар мөрний том цутгалан Сунгари гол руу химийн бодисууд алдаж байсан билээ. Үүнээс болоод оросын Алс Дорнодын голмөрний амьтан, ургамлын аймагт маш их хохирол учруулсан юм.