Энх тайвныг дэмжих НҮБ-ын ажиллагаанд зориулсан ээлжит төлбөрөө Орос улс хийлээ. Энэ 22 сая долларыг Ливан улсад байгаа НҮБ-ын түр хүчин, Кот-д-Ивуарт явуулж байгаа ажиллагаа, Дарфур дахь НҮБ, Африкийн холбоо хоёрын холимог ажиллагаа зэрэгт шилжүүлсэн гэж НҮБ-ын дэргэд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн газраас ИТАР-ТАСС агентлагт мэдээлсэн байна. Одоогийн байдлаар цагдаа, цэргийн зөвлөхүүд, цэргийн албан хаагчид оролцсон 232 оросын энхийг сахиулагчид Баруун Сахар, Судан, Косово, Гаити Ардчилсан БН Конго зэрэг улсуудад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна гэж НҮБ мэдээлсэн байна. 2011-2012 онуудад энх тайвныг дэмжих НҮБ-ын 14 ажиллагаанд дэлхийн 114 орны иргэний албан хаагч, цагдаа, цэргийн албан хаагч зэрэг 120 мянган хүн оролцож байгаа ба үүнийг санхүүжүүлэхэд 7 тэрбум гаруй доллар гаргасан байна.