Зургаан жилийн сэргээн засварлалтын дараа Москвад Их театр нээгдлээ. Анхны үзэгчидэд ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев баяр хүргэлээ. Дараа нь найрал дуучид “Иван Сусанин” дуурийн “Славься” дууг дууллаа. Баярын концертыг ОУ, Европ, Америк, Ази тивүүдэд шууд дамжууллаа. Гала концертын гоцлол дуучдын дунд литвийн Виолетта Урмана, францийн Натали Дессей, оросын аргил хоолойтой Дмитрий Хворостовский нарын дуучид болон Их театрийн бүжгэн жүжгийн жүжигчид байлаа. Энэ сэргээн засварлах ажилд бараг 1000 хүн оролцсон байна. Үүний үр дүнд Их театрийн талбай 2 дахин нэмэгдэж 80 мянган хавтгай дөрвөлжин метр болжээ. Танхимын гайхамшигтай акустикийг дахин сэргээснийг ЮНЕСКО-гийн комисс баталсан байна. Бүрэн компьютержсэн тайз нь 6 давхар байшинтай тэнцэнэ. Сэргээн засварлагчид дотоод засалтыг 19-р зууны үеийн байдлаар нь алтадаж, зурж, шивэж, оёж зассан ба цэцгэн дэн болон Николай Романовын нэрийн эвхмэл толгой үсэг зэргийг алтадсан байна.     

Гэрэл зураг