Москвад байгуулах Олон улсын санхүүгийн төвийн төсөлд чин сэтгэлээсээ үнэлэлт дүгнэлт өгөхийг ОУ-ын ерөнхийлөгч шинжээчдээс хүслээ. "Бидний хийж байгаа зүйлийн аль нь зөв, аль нь буруу байна вэ гэдгийг шудрага хэлээсэй гэж би хүсэж байна гэж" анхны хуралдаан хийхээр оросын нийслэлд цугларсан Москвагийн санхүүгийн төвийг /МСТ/ хөгжүүлэх олон улсын зөвлөлдөх зөвлөлийн төлөөлөгчидөд хандаж Д.Медведев хэллээ.

  Москвад Олон улсын санхүүгийн төв байгуулах шаардлагатай байна гэж 2008 онд зарлаж байсан юм. Эдийн засгийн хямралын оргил үед тус улсад хөрөнгө оруулагчид болон хөрөнгө өөртөө татах шаардлагатай байгаа хүмүүсийн хооронд харилцаа холбоо тогтоох төв байгуулах шаардлагатай гэдэг нь тодорхой болсон юм. Өнөөдөр урьдын адил дэлхийн эдийн засгийн хувьд хүнд цаг үе байсаар байна гэж Д.Медведев тэмдэглэлээ."Тэр тусмаа бид Москвагийн олон улсын санхүүгийн төвийг байгуулах шийдвэр төгс байна гэж" ерөнхийлөгч тэмдэглээд: “МСТ байгуулах төсөл ОУ-д боловсруулагдсаар байна, түүнийг амжилттай хэрэгжүүлэхэд дэм болох хэд хэдэн чухал шийдвэрүүдийг гаргаад байна. Жишээ нь бид манай хоёр том хөрөнгийн биржийг нэгтгэх тухай ярьж байна. МСТ-ийг байгуулснаараа бид улс орны эдийн засгийг хөгжлийн цоо шинэ түвшинд гаргаж, ажлын шинэ байр бий болгож, шинэ зах зээлийг эзэмших болно” гэлээ.

  Анхны хуралдаанд цугларсан шинжээчид ОУ-ын ерөнхийлөгчийн уриалсны дагуу шүүмжээ илэн далангүй хэлж, болзошгүй алдааг зааж өглөө. Хөрөнгө оруулалтын Blackstone Group компанийн гүйцэтгэх захиррал Стефан Шварцман хувьчлах замаа үргэлжлүүлэхийг ОУ-д уриаллаа. Хувьчлагдсан компаниудын хувьцааг хөрвөдөг болгож чадах улсын облигацийг чөлөөлхийг гадаадын хөрөнгө оруулагчид санал болголоо. МСТ-ийн хэвийн ажлыг хангахын тулд хүчтнй хууль эрх зүйн бааз, сайн бэлтгэгдсэн боловсон хүчин байх ёстой гэж JPMorgan Chase компанийн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал Жеймс Даймон мэдэгдлээ. "Хэрвээ дэлхийн санхүүгийн төв байгуулна гэж бодож байгаа бол шүүмжлэлийг сайн сонсож, санхүүгийн маш хүчтэй бодлого явуулах хэрэгтэй" гэж тэр тэмдэглэсэн байна. "Орос улс бол асар уудам нутагтай том орон тийм учраас Олон улсын хүчирхэг санхүүгийн төв байгуулах чадвартай гэсэн" өөдрөг өнгөн дээр энэ удаагийн халуун яриа хэлэлцээ өндөрлөсөн байна. Олон улсын зөвлөлдөх зөвлөлийн хуралдаанд оролцогчид ч мөн ийм дүгнэлтэд хүрчээ.