ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн хуралдаанд ОХУ-ын ерөнхий сайд Влидмир Путин оролцоно. Энэ хуралдаан 11-р сарын 7-нд ОУ-ын Санкт-Петербург хотод болно. Уулзалтыг энэ жил байгуулагдсных нь 10 жилийн ой болж байгаа ШХАБ-д зориулсан байна. Янз бүрийн салбарын хамтын ажиллагааг урагш ахиулах практик арга хэмжээнүүд, байгууллагын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх цаашдын төлөв зэргийг уулзалтад оролцогчид хэлэлцэх юм байна. Мөн олон улсын болон бүс нутгийн цаг үеийн асуудлаар санал сэтгэгдэлээ солилцоно гэж ОХУ-ын засгийн газрын хэвлэлийн албанаас өнөөдөр мэдээлсэн байна. Засгийн газрын тэргүүнүүд гарын үсэг зурах хэд хэдэн шийдвэр болон хамтарсан албан мэдээнд хуралдааны дүн тусгагдана. Уулзалтын хүрээнд В.Путин гадаадын төлөөлөгчдийн хэд хэдэн тэргүүнүүдтэй ярилцах юм байна.