Манай Дэлхийн 7 тэрбум дахь иргэн 10-р сарын 31-нд төрнө. Энэ гайхамшигтай үйл явдал оросын Калининград хотод болно. Гариг дэлхийн хүн ам зүйн байдлын тухай олон улсын байгууллагын илтгэлийн танилцуулага тэнд болох учраас НҮБ энэ хотыг сонгосон юм. Хүн ам зүйн судлалын хүрээлэнгийн захирал Игорь Белобородов «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагадаа хүн ам зүйн асуудлыг өөрөө хэрхэн үзэж байгаагаа ийнхүү тайлбарласан юм.

    Босни улсын нийслэл Сараево хотод төрсөн хүү дэлхийн хүн амыг 6 тэрбум болголоо гэж 1999 онд зарлаж байсан юм. Тэр цагаас хойш бид нэг тэрбумаар олон боллоо. Энэ нь амьдралын логикоор шалгарсан бодитой процесс юм гэж Игорь Белобородов тэмдэглээд: «Нэг тэрбум гэдэг жирийн хүний ухаанаар бодох юм бол их тоо. Харин манай гариг дэлхийн хэмжээнд авч үзэх юм бол далайд дусал л гэсэн үг. 70-аад оны үед хийсэн нэгэн сонирхолтой тооцоогоор манай Дэлхийн хүн амын дээд хязгаар нь 60 квадриллион гэж байдаг юм. Энэ тоо нь 16 тэгтэй тоо юм. Энэ тоонд хүртэл хол байна даа. Тэгэхлээр манай гаригийн хүн ам шигүү, хэд шигүү болсон биш харин ч сийрэг байгаа юм биш үү?» гэлээ.

     Игорь Иванович, бид дэндүү олуулаа байна гэсэн ойлголт байдаг шүү дээ. Энэ тухай та юу бодож байна вэ?

    «Энэ бүгд бол муу ойлголттой байгаагийн баталгаа юм. Одоо байгаа хүн ам зүйн байдалтай энэ нь зөрчилдөж байна. Бүх тивд төрөлт сүйрлийн хурдтай багасаж байна, хүн амын 42% нь хүн жирийн байдлаар өсөн үржихээ байсан газар нутаг дээр амьдарч байна. Хүн өсөж үржихээ больж хүн төрлөхтөн өөрийгөө устгах зам руу орж явна гэж ярих боллоо. Хүүхэд төрүүлэхээс татгалзах, цөөн хүүхэдтэй байх зэргийг би ойлгож байна, харин эх эцэг хоёрт хоёроос бага хүүхэд байна гэдэг ирээдүйд үндэстэн өөрийгөө устгаж байна гэсэн үг. Энэ үйл явц бүх газар бүр бүхэл бүтэн тив дээр ч явагдаж байна. Жишээ нь Хятад шиг том оронд бүхэл бүтэн нэг үеийг орлох хүнгүй болж байна, өөрөөр хэлвэл хүүхэд нь эх эцгийнхээ тооноос цөөн төрж байна» гэж Игорь Белобородов хэллээ.

   Энэ байдлыг өөрчлөж болох уу? Яах ёстой юм бэ?

 «Хэрвээ гэр бүлийн үнэ цэнэтэй зүйлийг сэргээхэд чиглэсэн, олон хүүхэд төрүүлэхийг өөгшүүлсэн, нийгмийн янз бүрийн эмгэг, муу муухай зүйлээс хамгаалсан гэр бүлийн чиг баримжаатай хүн ам зүйн стратегийн цогц бодлогыг хэрэгжүүлж чадах юм бол боломж байна. Ингэсэн тохиолдолд бодит үр дүнд хүрэхийн тулд хэдэн арван жил шаардлагатай. Яагаад гэвэл хүн ам зүйн нөхцөл байдал доод түвшинд байна» гэж Игорь Белобородов хариулав.

    Хүнс хүрэлцэхгүй гэж яагаад биднийг айлгаад байгаа юм бэ?

 «Бодит байдал ийм байна, өнөөдөр гариг дэлхий дээр илүүдэл жинтэй хүн нэг тэрбум орчим байна. Энэ байдал өлсгөлөнтэй нэг их зохицож өгөхгүй л байгаа юм даа. Зарим нэгэн бүс нутагт ямар нэгэн шалтгаанаас болоод өлсгөлөн үе үе тохиолдож байгаа гэдэгтэй маргахыг би хүсэхгүй байна. Тэгэхдээ энд шалтгаан нь дэд бүтэц юм уу шал өөр зүйлд байгаа юм. Жишээ нь, ургац нэмэгдүүлэх орчин үеийн технологийг ашиглахгүй, баялгаа буруу хувиарлах зэрэг юм. Ямарч газар байгалын гамшиг, сүйрэл болж байна, энэ байдал л өлсгөлөнд хүргэж байна. Хүн амын хэт суурьшлаас болоод өлсгөлөн үүсэж байна гэж ярьж байгаа бол хуурмаг мэдээлэлийг засах ажил л хийх ёстой» гэж Хүн ам зүйн судлалын хүрээлэнгийн захирал Игорь Белобородов төгсөлдөд хэллээ.