Ливи улс дахь “Нэгдмэл хамгаалагчид” олон улсын ажиллагаа дууссан тухай НАТО-гийн зөвлөл өнөөдөр зарлалаа. Цэргийн ажиллагаа 10-р сарын 31-ны ливийн цагаар 23:59 минутад дуусах болно. Энэ ажиллагааны явцад эвслийн нисэх хүчин 26000 гаруй нислэг үйлдэж 6000 газрын байнд цохилт өгсөн гэж НАТО мэдээлжээ. Ливи улсад олон улсын цэргийн ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг НҮБ-ын АЗ-ийн 15 гишүүн бүгд санал нэгтэй баталсан байна гэж “Интерфакс” агентлаг уламжиллаа. Ливи улсад явуулсан олон улсын эвслийн ажиллагаа энэ оны 3-р сарын 31-нд НАТО-гийн командлалд шилжсэн бөгөөд НҮБ-ын АЗ-ийн 1970, 1973 онуудын тогтоолын үндсэн дээр явуулаж байсан юм.