2011 оны 10-р сарын 28-ны өдөр ОУ-ын соёлын амьдралын тэмдэглэлт өдөр. Энэ өдөр москвагийн Их театрийн түүхэн байшин дахин ажиллаж эхэллээ. Зургаан жилийн сэргээн засварлалтын дараа ОУ-ын гол тайзны албан ёсны нээлтийг дэлхийн одод оролцсон том гала концертоор гайхуулах болно. Их театрийн сэргээн засварлалтын ажлыг холбооны чухал төслүүдийн нэг гэж үзэн ОУ-ын засгийн газар болон ерөнхийлөгчийн тамгийн газар шууд удирдаж байсан юм. Энэ үйл явцын сүүлчийн цэг болсон түүхэн тайзны нээлтийн ажиллагааг төрийн хэмжээнд авч үзэж байгаа юм. ОХУ-ын удирдлагууд, ЕХ болон ТУХН-ийн улсуудын төрийн тэргүүнүүд, дипломат байгуулагуудын төлөөлөгчид Их театрт хүндэт зочдын хувиар эхлээд хөл тавих болно. Мэдээж хэрэг театрийн дахин сэргэлтэд оролцсон барилгын болон сэргээн засварлалтын байгууллагуудын тэр тусмаа гадаадын мэргэжилтнүүдийг гала концертод урьсан байна. Жишээ нь, байрны акустикийн зургийг гаргасан германийн “Miller BBM” компанийн мэргэжилтнүүд, “Арлекин” тайзны бүжгэн жүжгийн гадаргууг хийсэн британийн ажилчид, төв фойя-н шалыг дахин сэргээн босгосон францийн “Villero&Boch” фабрикийн мастерууд юм.

      “Их театр хэзээч ийм том, ийм гоё, ийм техникийн агуу боломжтой байгаагүй гэж” урьдах сэтгэгдэлээ одоогийнхтой харьцуулсан хэн бүхэн өнөөдөр ярьж байна. Их театрийн ерөнхий захирал Анатолий Иксанов мөн тэгж үзэж байна. «Ер нь улсын гол театр ийм гоё, сайхан, тайзны орчин үеийн технологийн тоног төхөөрөмжтэй байх ёстой юм. Одоо манайд сургуулилт хийх хангалттай байр байна тийм учраас нэгэн зэрэг хэд хэдэн бүтээлийг тавьж болно. Урлан бүтээхэд зориулсан бүх нөхцлийг бүрдүүлж өгсөн, бид ер нь тийм л юм хийх ёстой шүү дээ» гэж Анатолий Иксанов хэллээ.

   Гала концертийн найруулагчид театрийн шинэ боломжуудыг харуулах тэгэхдээ хамгийн гол нь дэлхийн хөгжмийн театрууд дотроос хамгийн олон хүнтэй гэж тооцогддог тус театрийн хамт олныг бүрэн бүтнээр нь үзүүлэхийг хичээж байна. Тус концертийн сценарийн дагуу “Игорь ноён”, “Сүмд сүй тавьсан нь” дууриуд,  “Спартак”, “Алтан зуун” бүжгэн жүжиг зэрэг түүхэн болон орчин цагын 7 дэглэлтийг холбосон үзэгдлүүдийн нон-стоп үзүүлэх юм. Зөвхөн орос хөгжим тоглох бөгөөд өөрсдийн дуу хоолойгоороо гала концертийг чимэх гадаадын дуурийн одод болох францийн Натали Дюссей, румыны Анжела Георгиу, литвийн Виолетта Урмана нарт ч онцгой эрх эдлүүлсэнгүй.

   Харин шинэ техникийн боломжуудын тухай гэх юм бол уригдаж ирсэн Их театрийн найруулагч Дмитрий Черняков гала концертыг найруулахдаа видео инсталляцийн технологийг ашигласан юм. «Энэ өнгөрсөн зургаан жил театр ажилладгаараа ажиллаж л байсан, театр эхнээсээ эхлээгүй, энэ нь Их театрийн ой биш учир энэ концертыг театрийн жүжигчдийн жүжиглэлт дээр хийхийг зориогүй. Театр байх ёстой байдалдаа эргэж ирж байгаад л баярын гол утга нь оршиж байгаа юм. Гала концертын үеэр энэ байшингийн тухай л өгүүлэх болно. 1776 оноос эхлээд театр яаж хөгжсөн түүх болон шинэ тайзны боломж, тайзны ар тал зэрэгт маш их анхаарал хандуулсан юм. Өнгөрснөө харна гэдэг маш чухал юм, бидний бодож байгаагаар түүхэн байдлаа олж авна гэдэг хамгийн чухал гэж Дмитрий Черняков ярилаа. Уригдан ирсэн өндөр хэмжээний зочдоос гадна бүх дэлхийн сая, сая хүн энэ түүхэн тайзан дээр болох түүхэн үйл явдлын гэрч болно. Гала концертыг Европ, Латин Америк, АНУ, Япон болон дэлхийн 36 оронд шууд дамжуулах болно. ОУ-д ОРТ, РТР зэрэг төв сувгуудаар орон даяар шууд дамжуулна. Харин олон сая хэрэглэгчидтэй интернетийн сүлжээ YouTube-гийн онлайнаар Их театрт болох гала концертыг үзэх болно.(Хөгжим)

 Гэрэл зураг