Санхүүгийн тогтвортой байдлын европын сан /СТБЕС/, европын банкууд Хятад улсаас санхүүгийн тусламж авснаар Европын тусгаар тогтнол хохирохгүй гэж Францийн ерөнхийлөгч Николя Саркози францийн ОНХМХ-үүдэд ярилцлага өгөхдөө  мэдэгдсэн юм. “Дэлхийн эдийн засгийн дахин сэргэлтэд Хятад улс аль болохоор их хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Дэлхийн валютын нөөцийн 60%-ийг эзэмшиж байгаа хятадууд нөөцөө долларт биш еврод шилжүүлэх гэж байхад татгалзах хэрэг байна уу? Энд наймаалцаад байх юм алга. Манай тусгаар тогтнол яагаад ч ганхахгүй” гэж Саркози хэлсэн байна. СТБЕС-гийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд Бээжин оролцож болно гэж урьд нь Бельгийн Сангийн яамны сайд Дидье Рейндерс мэдэгдэж байсан юм. ЕХ болон еврогийн бүсийн улсуудын тэргүүнүүд пүрэв гаригийн шөнө СТБЕС-гийн хөрөнгийг 1 триллион еврогоор нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Еврогийн бүсийн бондын худалдан авагчид алдагдахаас хамгаалах эрхийг тус санд олгож магадгүй байна. СТБЕС-г байгуулах шийдвэрийг 2010 оны 5-р сард гаргасан юм. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаа шийдэхэд нь еврогийн бүсийн улсуудад санхүүгийн тусламж үзүүлснээр Европын санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих нь энэ сангийн зорилт юм.