ОУ тив алгасагч баллистик “Булава” пуужингийн туршилтын хөөргөлтийг амжилттай хийлээ. Цагаан тэнгисийн сав газарт байрлаж байгаа “Юрий Долгорукий” стратегийн атомын шумбагч хөлөг онгоцноос энэ хөөргөлтийг үйлдлээ гэж БХЯ мэдээлсэн байна. Энэ пуужин Камчаткын хойгийн Кура талбар дээрх байндаа амжилттай туссан ба энэ жилийн гурав дахь хөөргөлт нь юм. Ер нь энэ удаагийн туршилт 17 дахь нь юм. Урьдах туршилтуудаас 9-ийг нь л амжилттай болсон гэж үзсэн байна. “Булава” пуужинг атомын усанд шумбагч онгоцууд дээр байрлуулах ба тэрээр 8000 километрт байгаа байг маш нарийвчлалтайгаар устгаж чадах юм.