Оросын их, дээд сургуулиудад гадаадын иргэдийг сургахад зориулсан улсын стипендийг ЮНЕСКО-д гаргаж өгөхөд ОУ бэлэн байна. ЮНЕСКО-гийн ерөнхий бага хурлын 36-р чуулганд оролцохоор Парист ирсэн ОХУ-ын Соёлын яамны сайд Александр Авдеев ингэж мэдэгджээ. Африкийн орнуудын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд тусламж үзүүлэх талаар ярьж байна гэж тэр хэллээ. Боловсрол бол ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл байх ёстой, учир нь “түүний чанараас ирээдүй үеийн амьдралын түвшин шалтгаална гэж” Авдеев үзэж байна. ОУ бол ЮНЕСКО-гийн идэвхитэй гишүүн бөгөөд түүний маш олон төслүүдэд оролцдог юм гэж оросын сайд хэлсэн байна. “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбооны хүрээнд бидэнд дэлхий дахинд санал болгох зүйл, бахархах зүйл их байна гэж” Авдеев онцлон тэмдэглэсэн байна.