Бүх дэлхийд алдартай Их театрийн түүхэн тайз зургаан жил сэргээн засварлалт хийсний дараа Москвад нээгдэж байна. Өнөө орой ОУ-ын соёлын гол билиг тэмдэгүүдийн нэг ажлаа эхэлснийг театрийн хамт олон ёслолын гала концертоор тэмдэглэнэ. Баяр ёслолын ажиллагааг москвагийн цагаар 19 цагаас шууд нэвтрүүлнэ. Концертыг Европ, Латин Америк, АНУ, Япон улс болон бүх дэлхийд шууд дамжуулах болно. ОУ-д ОРТ, РТР зэрэг төв сувгуудээр шууд дамжуулна. Харин интернетийн сүлжээгээр YouTube дэх Их театрийн сувгаар үзэж болно. Гала концертын бүтцийг нууцлаж байна. Бүх үзэгдэл Их театр “гэртээ” эргэж ирсэн үйл явдлын эргэн тойронд болно гэдэг нь л мэдэгдэж байна. Гол тайзан дээр яруу алдарт хамт олон тэр чигээрээ гаргах юм байна. Москвагийн төв дэх Их театрийг сэргээн засварлах ажил 2005 онд эхэлсэн билээ. Зургаан жилийн хугацаанд агуу их ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Сэргээн засварлалт хийсний дүнд Их театрийн нийт талбай хоёр дахин том болж 80 мянган хавтгай дөрвөлжин метр болсон байна. Их театрийг анх 1825 оны 1-р сарын 6-нд нээсэн юм. Их театр ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн өвд бүртгэгдсэн юм. Их театр сэргээн засварлалт хийснийхээ дараа шинэчлэн засагдсан гол тайзан дээрээ “Хунт нуур”, “Щелкунчик” бүжгэн жүжгүүд болон “Борис Годунов” дуурь зэрэг бүх сонгодог бүтээлүүдээ тавих болно.