0Ливи улс дахь “Нэгдмэл хамгаалагчид” олон улсын ажиллагаа дууссан тухай НАТО-гийн зөвлөл өнөөдөр зарлана. НҮБ-ын АЗ-ийн шийдвэрийн дагуу 10-р сарын 31-нд цэргийн ажиллагааг дуусгах тухай шийдвэрийг НАТО-гийн зөвлөл өнөөдөр гаргана. Брюссельд байгаа өндөр тушаалын дипломатч уулзалтын өмнө энэ тухай “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна. НҮБ-ын АЗ, ОУ-ын санаачлагын дагуу нислэгггүй бүсийг 10-р сарын 31-ны ливийн цагаар 23:59 минутад өөрчилөх шийдвэрийг санал нэгтэй баталсан байна. Тус улсад нөхцөл байдал өөрчилөгдөөд байхад Ливи улсын нутаг дээрх нислэггүй бүсийг хадгалах нь улирч баларсан зүйл гэж ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Геннадий Гатилов мэдэгдлээ. “Энэ бүсийн дэглэмийг өөрчлөхийг ОУ санал болгосон юм. Манай саналыг АЗ-ийн бусад гишүүд дэмжсэн” гэж Гатилов “Интерфакст” мэдээлсэн байна. НАТО-гийн ажиллагааг хумих тухай НҮБ-ын АЗ-ийн шийдвэр гаргахад ОУ голлох үүрэг гүйцэтгэлээ гэж оросын дипломатч хэлсэн байна. Тус улс дахь цэргийн ажиллагааг дор хаяад энэ оныг дуустал үргэлжлүүлэх саналыг ШҮЗ-ийн тэргүүн Мустафа Абдель Жалиль урьд нь тавьж байсан юм. Хороогдсон ливийн тэргүүн Муаммар Каддафийн цэргийн хүчний үлдэгдэл хөрш зэргэлдээ орнуудаас дайрах үед ливийн хил хязгаарыг хамгаалуулахын тулд НАТО-гийн хүчин хэрэгтэй гэж тэр үзсэн байна. НАТО, Ливи улсын ШҮЗ хоёр тус улсын аюулгүй байдлыг хангахад эвслийн гүйцэтгэх үүргийг хэлэлцэж байна гэж урьд нь АНУ-ын Төрийн департамент мэдэгдэж байсан юм. Ливи улсын хил хязгаарыг хамгаалахад харилцан туслалцах, хүн амын зэвсгийг хураах, цэргийн албанаас халах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Ливи улсад явуулсан олон улсын эвслийн ажиллагаа энэ оны 3-р сарын 31-нд НАТО-гийн командлалд шилжсэн бөгөөд НҮБ-ын АЗ-ийн 1970, 1973 онуудын тогтоолын үндсэн дээр явуулж байсан юм.