Оросын мэдээлэл холбооны технолог дэлхийн зах зээл дээр улам нэр хүндтэй болж байна. Женевт 10-р сарын 24-27-нд болж байгаа Бүх дэлхийн теле харилцаа холбооны “Телеком-2011” үзэсгэлэн дээр оросын үйлдвэрлэгчид нааштай үнэлгээ аваад зогсоогүй хангалттай үнэ бүхий гэрээ хэлэлцээ байгуулсан байна. Үзэсгэлэн дээр үзүүлсэн оросын шинэ бүтээлүүдийн дотор бүх төрлийн медиа контентэд орж чаддаг технолог онцгой анхаарал татлаа. Энэ технологийн тусламжтайгаар утсаар ярьж, зурагтын дэлгэцээс зураг авч болох ба үйлчилгээний хөлсийг шууд төлж болох юм байна. Өөртөө маш олон функцийг агуулсан ийм багаж дэлхийд одоохондоо байхгүй юм гэж Холбоо харилцаа,олон нийттэй харилцах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Елена Лашкина тэмдэглээд «Энэ үзэсгэлэн дээр хөтөлбөрүүдийн чанар, тоог нэмэгдүүлж радиогийн долгионыг үр ашигтай ашиглах боломжийг хоёр дахин нэмэгдүүлэх чадвартай “РАВИС” бодит цагын дүрс дуут мэдээлэлийн систем, “Цахим засаглал” төсөл, “QWERTY” медиа төв, дэлхийд хаана ч байхгүй интернет радио нэвтрүүлгийн технолог зэрэг оросын инновацийн бүтээгдхүүнүүдийн танилцуулга боллоо. Хэрэглэгчдийн илүү өргөн хүрээнд хүртээмжтэй байх орчин цагын мэдээллийн технологийг үзүүлэх нь Женевт үзүүлсэн оросын үзэсгэлэнгийн гол зорилго байсан юм» гэлээ.

   Харин “Цахим засаглал” төслийн тухай тодруулж ярих юм бол үзэсгэлэн дээр хэд хэдэн орон тэр дундаа эхний ээлжинд  санхүүгийн тийм ч их потенциалтай бус орнууд сонирхсон байна. Бүх зүйл үнээс л хамаарч байна гэж холбооны сайд Игорь Щеголев ярьж байна.  “Цахим засаглал” төслийг бүтээхэд ОУ 60-хан сая доллар зарцуулсан нь бусад улсуудыг бодвол маш бага тоо юм. Бид бага зардалтайгаар аливаа асуудлыг шийдэж чаддаг. “Бид  “Цахим засаглал” төслийг хямд, үр ашигтай, сүүлийн үеийн байдлаар бүтээж чадсан юм” гэдэгт сайд итгэлтэй байна. Жишээ болгож хэлэхэд Эстон улс яг ийм төсөлд 1,5 тэрбум доллар, Сингапур 10 жилийн хугацаанд 15 тэрбум долларыг тус тус зарсан байна.

   Мөн Женевт үзүүлсэн оросын хиймэл дагуулууд захиалагчдын сонирхолыг таталаа. Их Британийн хиймэл дагуулын провайдер одоогоос эхлээд Ойрхи Дорнодод өөрийнхөө үйлчилгээг оросын “Экспресс-А-М-44 аппаратын тусламжтайгаар явуулах болно”. Энэ хиймэл дагуул 12 жилийн хугацаатай бөгөөд теле, радио нэвтрүүлэг, өргөн хэрэглээний Интернет болон холбоонд зориулсан юм байна. Британчууд оросын үйлдвэрлэгчидтэй урт хугацааны гэрээнд Бүх дэлхийн теле харилцаа холбооны “Телеком-2011” үзэсгэлэн дээр гарын үсэг зурсан байна. “Энэ гэрээг сүүлчийнх гэж бодохгүй байна, он дуустал дахиад хоёр аппаратын хийх гэрээ байгаа гэж” оросын хиймэл дагуулыг зохион бүтээгчид мэдэгдсэн байна. Мөн Женевт оросын “Ростелеком”,белоруссийн “Белтелеком” компаниуд гэрээнд гарын үсэг зурсан байна. Орос, Белорус, Польш, Герман улсуудын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх Москва-Франкфурт чиглэлийн арилжааны тогтвортой холбооны шугамыг байгуулахад түүний зорилго оршиж байгаа юм.