"Формула-1" авто уралдааны Оросын Гран-при үе 2014 оны 10-р сард Сочид болно. Шинэ замыг Сочийн Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд тавих юм. «Формула-1» уралдааны замыг  Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд тавих нь тохиолдлын хэрэг бишээ. 2014 оны Олимпийн наадмын бүх тэмцээн дуусснаас хойш уг барилга байгууламжуудыг ашиглаж болно. Түүнээс гадна барилгын зардал болон ашиглалтад оруулах хугацаа багасахыг Краснодар хязгаарын дэд засаг дарга, «Формула-1» уралдааны Оросын Гран-при  зохион байгуулах хорооны ажлын хэсгийн удирдагч Александр Иванов хэлээд «Ажил цаг хуваарийн дагуу ид явагдаж байна. Төслийг хэрэгжүүлэх ажил хэд хэдэн үетэй. “Эхний үед  том тавцан, эмнэлгийн төв,  багуудын байр, засварын бүс, нисдэг тэрэгний талбар  зэрэг барилга байгууламж барьж босгоно. Эдүгээ магадлан шинжлэгчид нааштай дүгнэлт хийсэн.Зам тавих ажил 2012 оны 1-р сарын 1-нд дуусана» гэв.

   Хийх ажлыг Олон улсын олимпийн хорооны шинжээчидтэй уялдуулан зохицуулсан юм. Энэ нь Олимпийн наадмыг Сочид зохион явуулах зайлшгүй болзол билээ. Мөн зам олимпийн барилга байгууламжуудын нэг хэсэг болно. Өвлийн олимпийн дараа тойрог замыг картинг сонирхогчдэд олгох юм. Замын нөгөө хэсэг нь хотын сүлжээний нэг хэсэг болж, зөвхөн уралдааны үеэр хаагдана. «Формула-1» уралдааны Оросын Гран-при үе гурван өдөр үргэлжлэнэ. Энэ завсар түүнийг 90 мянган үзэгч сонирхож үзнэ. Уралдааны зам 5872 метр урт хийгээд уралдагчдын хурд цагт 215 км болж, тойргийг 97 секундэд давах юм.Замын зарим хэсэгт машин цагт 315 км хурдтай байх болно. «Формула-1» бол дэлхийд хамгийн өргөн дэлгэрсэн спортын гурван уралдааны нэг билээ. Телевизийн рейтингээр энэ авто уралдаан Олимпийн наадам ба дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний дараа орж байна.