Интернетэд “ОУ-ын амьд газрын зураг” нэртэй шинэ мультмедийн мэдээлэлийн сан бий боллоо. Тус улсын бүх бүс нутгийн аялал жуулчлалын нөөц бололцоог харуулсан энэ портал http://www.livemaprus.ru хаяг дээр байна. Одоо ОУ-аар аялах хэн бүхний сонирхож болох зочид буудлын, маршрутын, сонирхолтой үйл явдлын, дурсгалт газруудын тухай мэдээлэлийг эрж хайн интернет сүлжээгээр “тэнэх” шаардлагагүй боллоо. Энэ бүхнийг нэг дороос л олж болно. ЮНЕСКО-гийн мэдээгээр ОУ байгалын гайхамшигтай газруудын тоогоороо дэлхийд 5-р байрт, түүхэн дурсгалт газруудын тоогоороо 9-рт ордог юм байна. Аялал жуулчлалын асар их нөөц бололцоо нь ОХУ-д бүх төрлийн жуулчлалыг хөгжүүлэх бололцоог олгож байна. Аялал жуулчлалын индустрийн боломжийг үр ашигтай ашиглаж чадах юм бол Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын таамаглалаар 2020 он гэхэд ОУ дэлхийн хамгийн нэртэй төртэй 10 улсын нэг болох ба 40 сая хүртлэх гадаадын зочин хүлээж авч чадна.

    Жуулчдын интерактивын газрын зураг нь Франц, Итали, Испани зэрэг дэлхийн олон улс оронд байдаг юм. Жишээ нь, Финландийн жуулчдын интерактивын газрын зургийн KARTA. FI төсөл нь амьтны хүрээлэн, сэдэвчилсэн болон сонирхолтой газрууд, уулын цанаын баазууд, үндэсний паркууд, музей, зочид буудал, нисэх онгоцны буудал зэргийг оролцуулсан “жорыг” санал болгож байна. Харин Аялал жуулчлал, үйлчилгээний оросын их сургуулийн боловсруулсан “ОУ-ын амьд газрын зураг” төсөл арай өөр зарчмаар бүтээгдсэн гэж төслийн удирдагч эдийн засгийн ухааны доктор, профессор Елена Джанджугазова “Оросын дуу хоолой” радиод ярьсан байна. «Манай газрын зургийн онцлог нь ОХУ-ын жуулчлалын нөөц бололцоог нэгтгэж 8 аялал жуулчлалын орон зайд хуваасанд байгаа юм. Энэ орон зай нь байгалын, түүх соёлын, үлгэр домгийн, шинжлэх ухааны, үйл явдлын гэх мэт маш олон төрлийн баялаг санг хамарч байгаа юм. Үр дүнгий нь бид олон янзын мянган объектуудыг хамааруулсан маш гүн гүнзгий 8 орон зайд хуваасан юм. Үүнээс гадна “ОУ-ын амьд газрын зураг” бүхий л олон төрөл зүйлтэй ОХУ-ын 83 субъектыг багтаасан юм. Манай оронд ирэх гэж байгаа хүмүүс энэ газрын зураг дээрээс хамгийн сонирхолтой дурсгалт газруудыг үзэж болно. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн санд багтсан байгал, соёлын дурсгалт гайхамшигтай газруудаас аваад жижигхэн суурин газар байгаа орон нутгийн дурсгалт газруудыг үзэх болно гэж Елена Джанджугазова ярилаа.

   Объектуудыг иймэрхүү байдлаар ангилсан нь “ОУ-ын амьд газрын зураг” интернет санг ашиглагчидад маш тохиромжтой болсон байна. Жишээ нь, угсаатны жуулчлал сонирхож байгаа хүмүүс “хүн судлалын жуулчлалын орон зай” хэсэгт орох хэрэгтэй. Тэд очихыг сонирхож байгаа угсаатны соёлын төв, угсаатны тосгон, паркууд, мөн ардын гар урлалыг сурч болох газар зэргийг эндээс олж чадна. Одоо дэлхийд үйл явдлын жуулчлал их дэлгэрч байна гэж Елена Джанджугазова тэмдэглээд «Спортын, ажил хэрэгч, шашны болон янз бүрийн баяр ёслолын зэрэг маш олон янзын “үйл явдлын орон зай” манайд байдаг юм. Жишээ нь Эрмитажд жил бүр тэмдэглэдэг гуравдугаар сарын муурны баяр байна. Энэ музейг хамгаалж байдаг муурнуудын тухай маш сонирхолтой түүх байдаг юм. Манай түүхэн өв уламжлалыг хамгаалж байдаг баатарлаг амьтадад энэ баярыг зориулсан юм» гэлээ.Одоогийн байдлаар зөвхөн орос хэл дээр гараад байгаа “ОУ-ын амьд газрын зураг” интернет санг гадаадын хэрэглэгчидэд хүртээмжтэй болгохын тулд ойрын ирээдүйд 6 хэл дэр орчуулах юм байна.