Ойрхи Дорнодын байдлыг зохицуулахад зуучлаж байгаа дөрвөн этгээд Палестин, Израилийн хоорондын хэлэлцээг сэргээх талаар ахиц дэвшил гаргаж чадсангүй гэж «Аль-Жазира» араб дундын телевизийн сувгаар өнөөдөр мэдээллээ. Талууд  мөргөлдөөнийг зохицуулах саналуудыг гурван сарын дотор олгох тухай зуучлагч талууд мэдээлэв. Палестин Израиль хоёр аюулгүй байдал ба нутаг дэвсгэрийн асуудлаар буурьтай саналуудыг бэлтгэх ёстой гэж дөрвөн зуучлагчийн мэдэгдэлд өгүүлжээ. Хэлэлцээг гурван жилийн өмнө түр зогсоосон билээ. Палестины тал Иордан голын баруун эрэг ба Газын зурваст еврейн суурингуудыг барих ажиллагааг зогсоохыг Израилиэс шаардав.