Туркэд газар хөдлөсний улмаас 520 гаруй хүн эндэв. 10-р сарын 23-нд зүүн-өмнөд Ван мужид газар дорхи түлхэц 7,2 баллад хүрсэн байна. Гай гамшиг 1000 орчим  хүний амь насыг бүрэлгэж мэднэ гэж орон нутгийн газар хөдлөлт судлаачд мөн тэр өдөр мэдээлжээ. Газар хөдлөсөн нутагт үргэлжиж буй аврах ажиллагааг  хүйтэрч цастай бороо орсон явдал хүндрүүлэв. Орон нутгийн эрх баригчид Туркийн бараг бүх өнцөг булан ба гадаадаас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг газар хөдлөлтэд нэрвэгдэгсдэд хуваарьлаж байна. Тэдэнд дулаан хувцас, майхан, хүнс хоол, ундны ус их шаардагдаж байна.