Еврогийн бүсийн хямралтай тэмцэх төлөвлөгөөг эцэслэн батлав. «Авралын» ээлжит дээд хэмжээний уулзалт дампуурах бололтой гэж  нээгдэхий нь өмнөхөн үзэж байсан. Гэвч еврогийн бүст багттаж байгаа орнуудын удирдагчид шөнөжин хуралдаж, тодорхой алхамуудыг уялдуулан зохицуулсан байна. Тэд төлөвлөгөөг хэрэгжүүлэх шийдвэр төгс байна уу гэсэн  гол асуудал тулгарлаа. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид  банкны хөрөнгө, Европын санхүүгийн тогтворжуулах  сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, грекийн өрийг зохицуулах  зэрэг гол гол асуудлаар тохиролцсоонд хүрсэн байна.

  Банкуудын хөрөнгийг 100 тэрбум евро, Европын санхүүгийн тогтворжуулах сангийн хөрөнгийг 1 триллион еврогээр нэмэгдүүлнэ. Тус сан хямралын тархалтаас еврогийн бүсийг хамгаалах ёстой. Сангийн хөрөнгөөр  хямралд нэрвэгдсэн Итали, Испани улсуудын облигацийн талаар   баталгаа олгох юм. Түүнчлэн Европын санхүүгийн тогтворжуулах сан болон хувийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулах  Special Purpose Vehicles  тусгай компанийг байгуулах механизмыг боловсруулах юм. Тэгснээр хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлж болно. Эдийн засгийн дээд сургуулийн  дэлхийн эдийн засаг, улс төрийн факультетийн профессор Максим Братерский тайлбарлан хэлэхдээ «Дээрх триллион еврог чухам хэн гаргах вэ? Юуны түрүүнд германы тал  еврогийн бүсийн гол хандивлагч болсныг нийтээр мэднэ. Иймээс сангийн тухай шийдвэр германы улс төрчдийн гарт байсан. Чухамхуу германы эдийн засаг нэг ёсны зүтгүүр болно. Ямар учраас жишээ нь грекийн өрийг дарахад таслахаа германы татвар төлөгч бүрэн ойлгохгүй байна. Иймээс сангийн талаар зохион байгуулалтын шийдвэр гаргасан ч улс төрийн шийдвэр гаргахад маш хэцүү байна» гэв.

   Грекийн асуудал гэгчийг шийдвэрлэхэд маш хэцүү байсан гэж шинжээчид тэмдэглэв. Тус улсын өрийн 55 хувийг зарлага болгох нь  өрөнд баригдах ба эргэлт буцалтгүй хор уршигтай болж мэднэ гэж  The New York Times Афины зээллүүлэгч банкуудын мэдээллийг үндэслэн  мэдээлсэн билээ. «Өрийг зарлага болгох тухай ямар ч хэлэлцээр үгүй» гэж 10-р сарын 26-нд Institute of Internal Finance  хувийн зээллүүлэгчдийн өмнөөс мэдэгдлээ. Харин грекийн 100 тэрбум гаруй евро өрийг зарлага болгосон нь тус мэдэгдэл хийснээс хойш 8 цаг өнгөрсний дараа тодров. «Зээллүүлэгчдийг  хэлэлцээ хийх биш батлагдсан шийдвэрүүдийг мэдээлхээр урисан» гэж Францын ерөнхийлөгч Николя Саркози мэдэгджээ. Европын орнуудын удирдагчид нэлээд хатуу  хандлага баримтлав. Өрийн хямралын асуудлыг хатуу тууштай шийдвэрлэхгүй бол эдгээр арга хэмжээ үр дүнд хүрэхгүй гэж Эдийн засгийн дээд сургуулийн дэлхийн эдийн засаг, улс төрийн факультетийн профессор Максим Братерский үзэж байна.Тэрээр хэлэхдээ «ЕХ-ны дотор сахилга батыг бэхжүүлэхгүй бол дээрх шийдвэр түр зуурын болно. Улс орнуудад тавих өрийн  зааг тогтоож зохицуулах Европын сангийн яам байгуулах хэрэгтэй. Дээрх шийдвэр  байдлыг түр зуур тогтворжуулна. Грекийн талаар ч ийм байна. Урт хугацааны шийдвэр одоогоор тодроогүй» гэв.

   Өрөөсгөл шийдвэр гаргасан ч европын орнуудын удирдагчид өөдрөг санаа бодолтой байна. «Бид найдварыг биелүүлсэн» гэж ХБНГУ-ын канцлер Ангела Меркель дээд хэмжээний уулзалтын дүнгээр мэдэгдлээ. «Шийдвэр гаргасан. Миний бодоход зах зээл үүнд зохих ёсоор хариу өгнө» гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Доворкович мэдэгдэв. Азийн зах зээлүүд мөн таамагнал зөв байгааг нотлов. Өнөөдөр нээгдснийхээ дараагаар дунджаар 1 хувиар өсөн нэмгдсэн байна.