Оросын эрдэмтэд нэг сарын дотор элэгний С гепатитийг эдгээх инновацийн бэлдмэлийг зохиов. Одоогоос 20 гаруй жилийн өмнө шинэ бэлдмэлийг боловсруулж эхэлсэн байна. Одоо зөвшөөрлийн бичиг (патент) авсан хийгээд 2012 оноос худалдаж эхлэнэ. Альфа-фетопротеин гэдэг онцгой бодис профеталь хэмээн нэрлэсэн эмийн үндэс болсон гэж  төслийг хэрэгжүүлж байгаа Уралын эм найруулах нэгдлийн тэргүүн Александр Петров хэлээд «Энэ нь  эмэгтэйн организмд тодорхой үед бий болдог цусны бэлдмэл-уураг юм. Эрдэмтэд мөн онцлогийг аль хэдийнэ ажигласан хийгээд дархлал суларах ба вирусын өвчин анагаах хэтийн төлөвтэй бэлдмэл болж мэднэ гэж үзсэн» гэв. Альфа-фетопротеиний онцлог  бодис вирустэй эсэд нэвтэрч түүнийг цусанд зайлуулан шилжүүлж байгаад оршино. Тэгээд вирусын эсрэг бэлдмэл  С  гепатитийг үүсгэгчийг устгана. Үүний ачаар өвчтөн ганцхан сарын дотор эдгэрнэ гэж Александр Петров хэлээд «Альфа-фетопротеинийг дэлхийд нэлээд сайн судласан. Гэвч бидний хэрэглэсэн нийлэгийг  урьд  хэн ч хэрэглээгүй. Альфа-фетопротеинийг С гепатитийг  анагаах иж бүрэн арга барилд багтаасан үед клиникийн судалгаа давуу талы нь тодруулсан» гэв.

    Оросын эмч нарын арга барил  С  гепатиттэй   тэмцэх уламжлалт бэлдмэлээс олон дахин илүү ашиг тустай юм. Уламжлалт хэрэгслээр хийх эмчилгээ 1 жил үргэлжилж, 1 сая гаруй рубль шаардана. Тэгэхдээ өвчнөөс ангижрахгүй дөнгөж хам шинжий нь арилгана. Харин профеталь эм хэрэглэвэл өвчтөний цусанд эсрэг бие (антитело) эрс багасаж, хүн бүрэн эдгэрнэ. Харин ийм гайхамшигт эм арав дахин хямд юм. Шинэ эм  ХХ зууны тахал –ДОХ-тай тэмцэхэд туслах нь тодросон гэж Александр Петров хэлээд «Мөн шинжилгээ одоогоор  хэдхэн өвчтөнд хийж байна.С гепатит болон ДОХ-ын вирусын халдвар авсан хоёр өвчтөнд тусласан. Энэ нь шинэ бэлдмэл ДОХ-д нөлөөлж байна гэсэн үг. Гэвч ажиллагааны механизмы нь бүрэн судлаагүй. Одоо бид эрдэм шинжилгээний томоохон ажил хийж байна. Эрдэм шинжилгээний хүчирхэг зургаан лаборатори энэ оны сүүлээр нээгдэнэ. Миний бодлоор тус үйл явцыг ойрын үед гүйцээж судлана» гэж батлан илэрхийлэв. Александр Петровын хэлснээр бол одоо Новоуральск хотод профеталь үйллдвэрлэх завод барьж байна. Дээд зэргийн технологийн тоног төхөөрөмж худалдан авах болон үйлдвэр барихад 960 сая рубль зарцуулжээ. «Сколково» сангаас хосгүй эмийн бэлдмэлийн боловсруулалтад их хувь нэмэр оруулав. Тус сангаас шинэ эмийн үйлдвэрлэлд 400 сая рубль гаргасан юм.