Сөүлийн Йонсэ их сургууль ОХУ-ын Сахалин мужид мэдээлэлийн технолог дээр тулгуурласан эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлнэ. Харилцан ойлголцлын зохих санамж бичигт Сахалин мужийн засгийн газар, тус их сургуулийн удирдлагууд өнөөдөр гарын үсэг зурлаа гэж БН Солонгос улсын Инновацийн эдийн засгийн яам мэдээлсэн байна. Өмнөд солонгосын эмч нар өрөөндөө сууж байгаад Сахалин мужийн оршин суугчдын оношийг алсын удирдлагаар тавих юм. Эмнэлэгийн шинэ тоон төвд Сахалин мужийн засаг захиргаа газар болон байшин гаргаж өгөх юм байна. Өмнөд Солонгосын тал цоо шинэ тоног төхөөрөмж байрлуулах болон онош тогтоох явцыг хангаж Сөүл дэх доктор, профессоруудаар эцсийн онош тогтоолгохын тулд үр дүнг нь явуулах юм байна. Энэ төсөлд оруулах нийт хөрөнгийг 20 тэрбум вон буюу 17,7 сая доллар гэж өмнөд солонгосын яам үнэлсэн байна.