Тольяттогийн АвтоВАЗ завод цахилгаан хөдөлгүүртэй ELLADA машины туршилтын загварыг Москвад өчигдөр нээгдсэн “РоснанотехЭкспо” үзэсгэлэн дээр үзүүллээ. “Лада Калина” маркын машины суурин дээр цахилгаан хөдөлгүүртэй хоёр загварыг АвтоВАЗ бүтээсэн гэж авто заводын хэвлэлийн төв ИТАР-ТАСС агентлагт мэдээлсэн байна. Оросын зах зээл дээрх төлөвийг үнэлэхийн тулд 2011 оны зунаас эхлэн энэ загварууд дээр бүх талын туршилтыг хийгээд байна. ELLADA машин 13 секундэнд 100 километрийн хурд авдаг ба цагт 140 километр хурдлах чадвартай юм. Жирийн залгуураас 8 цагын дотор цэнэг авдаг байна.  Цахилгаан хөдөлгүүртэй ELLADA машины бөөний үнэ нь гадаадын ижил төрлийн машины үнэтэй ойролцоо бөгөөд хэрвээ бөөнөөр үйлдвэрлэх юм бол хамаагүй хямд болно гэж  хэвлэлийн төвд мэдээлсэн байна.