Ирээдүйд Хятадад нийлүүлэх нефтийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг оросын нефтийн “Транснефть” компанийн тэргүүн Николай Токарев үгүйсгэсэнгүй. Хятад улс нефтийн хомсдолд ороод байгаа учир нийлүүлэлтийг нэмэгдүүлж мэднэ гэж тэрээр “Россия-24” сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна. CNPC корпорацийн “Транснефть”-ийн хятад түншүүд оросын талд хандаж нийлүүлэлтээ 2 дахин нэмэгдүүлж 30 сая хүртэл тоннд хүргэхийг санал болгосон байна. “Транснефть” одоогийн байдлаар ийм их хэмжээгээр нийлүүлэлж чадахгүй гэж Токарев хэлсэн байна. Түүний хэлснээр энэ нефть ОУ-д ч хэрэгтэй байна. Зүүн Сибирь-Номхон далай нефтийн хоолойн салаагаар нефть нийлүүлэх ажил 2011 оны 1-р сарын 1-нээс эхэлсэн ба жилд 15 сая тонноор 20 жилийн дотор нийлүүлэх ёстой юм.Хятадад нийлүүлэх нефтийн 9 сая тонныг “Роснефть” харин 6 сая тонныг “Транснефть” нийлүүлэх юм байна. Нефть урт удаан хугацаагаар нийлүүлэхийн хариуд “Роснефть” хятадын компаниудаас 15 тэрбумыг, “Транснефть” 10 тэрбумыг тус тус зээлсэн гэдгийг “Интерфакс” санууллаа.