БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талын хэлэлцээрийн өмнөд солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Им Сон Нам 3 өдрийн ажлын айлчлал хийхээр Москваг зорилоо. Тэрээр оросын нийслэлд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талын хэлэлцээрийг сэргээхийн тулд хоёр тал ямар үйл ажиллагаа явуулах ёстойг оросын дипломатуудтай хэлэлцэх болно. Им Сон Нам Москвад ажил нэгт нөхөр Алексей Бородавкин, ОХУ-ын засгийн газрын төлөөлөгчид, парламентийн гишүүд, солонгосын хойгийн цөмийн асуудлын талаарх мэргэжилтнүүдтэй уулзах юм байна гэж гэж “Интерфакс” агентлаг мэдээллээ. Энэ долоо хоногийн эхээр Женевт БНАСАУ, АНУ-ын төлөөлөгчид зургаан талын хэлэлцээрийг сэргээх талаар уулзаж ярилцсан юм. Энэ зөвлөлгөөнийг Вашингтонд нааштай гэж үнэлсэн билээ. АНУ, хоёр Солонгос улс, Хятад, Орос, Япон улсуудын оролцсон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах хэлэлцээрийг сэргээх талаар талууд ямарч тохиролцоонд хүрч чадаагүй байна.