0Европ тив системийн хямралд ороод байна, энэ аюулыг устгах хэрэгтэй байсан гэж өнөө өглөө Брюсесельд хэвлэлийн шуурхай хурал дээр ЕХ-ны ерөнхийлөгч Херман Ван Ромпей мэдэгдлээ. Өрийн хямралыг бүх еврогийн бүсэд тархаахгүйн тулд урьдчилсан арга хэмжээг дээд хэмжээний уулзалтаас авсан гэж “Интерфакс” агентлаг мэдээллээ. Санхүүгийн тогтвортой байдлын европын сан анхнаасаа 440 тэрбум байсан, энэ хэмжээг 5 дахин өсгөх буюу дор хаяхад 1 триллион болгоно гэж Ван Ромпей мэдэгдсэн байна. Нэмэлт шинэчлэлт шаардлагатай байгаа орнуудад төсвийн нэмэлт эрүүлжүүлэлт болон татварын нэмэлт нягтрал хийхээр еврогийн бүсийн орнуудын тэргүүнүүд тохиролцсон байна. Грек улсад 100 тэрбум еврогийн тусламж үзүүлэх асуудлыг жилийн туршид шийдвэрлэхээр дээд хэмжээний уулзалтын үеэр шийдсэн байна. Грекийн өрийн 50%-ийг цайруулахаар шийдсэн грекийн хувийн зээлдүүлэгчид энэ тусламжид нэгдсэн байна. Эдийн засгийн удирдлагын талаарх арга хэмжээг дээд хэмжээний уулзалтын үеэр сайшаасан байна. 2012 онд ЕХ-нд “урьдах алдааг давтахгүй” санхүүгийн хяналт болон төсвийн сахилга батын тухай шинэ систем хүчин төгөлдөр болно. “Бид өөрсдийн ирээдүйн үндэс суурийг тавьж өглөө” гэж Херман Ван Ромпей мэдэгдсэн байна. Ази тивийн эдийн засгийн тусламжтайгаар ЕХ-нд тусламж үзүүлэх санааг европын улсуудын тэргүүнүүд орхиогүй байна. Ази тивээс дэмжлэг туслалцаа авахын тулд Санхүүгийн тогтвортой байдлын европын сангийн тэргүүн Клаус Реглинг БНХАУ, Япон улсыг зорилоо.Реглинг 10-р сарын 28-нд Бээжинд очих ба бямба, ням гаригуудад Токиод хүрэлцэн очих юм. Санхүүгийн тогтвортой байдлын европын сангийн тэргүүний айлчлал албан бус юм.