Оросын ДНБ-д эзлэх нефть хийн орлогын хувь 5-7 жилийн дараа мэдэгдэхүйц багасна гэж ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович үзэж байна. “Оросын дуу хоолой” радио станцид ярилцлага өгөхдөө тэрээр нефтийн дэлхийн үнэ өндөр байгаагаас болж оросын эдийн засгийн бүтэц удаан өөрчлөгдөж байна гэж тэмдэглэсэн байна. Харин сүүлийн жилүүдэд эдийн засгийн түүхий эдийн бус салбарын өсөлтийн хурд түүхийн эдийн салбараас их байна. Хэрвээ ОУ нано технолог, эм, эмийн бэлдмэлийн салбар, эрчим хүч хэмнэлт, нисэх онгоц болон хөлөг онгоц үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг урьтал болгох юм бол манай эдийн засаг нефть хийнээс хамааралгүй болно. “Нефтийн салбарыг унагалгүйгээр улс орны эдийн засгийн бусад салбарын хувь хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө бид ажиллаж байна” гэж Аркадий Дворкович хэлсэн байна.