Женевт БНАСАУ-ын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээрт амжилт гарлаа гэж АНУ-ын төлөөлөгчид мэдээлсэн боловч ямарч тохиролцоонд хүч чадаагүй байна. Швейцарт 10-р сарын 24-25-нд болсон зөвлөлгөөний үеэр уулзалтад оролцогчид хоёр талын цаг үеийн асуудлаар амжилтад хүрсэн байна. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талын хэлэлцээрийг сэргээх талаар Вашингтон, Пхеньян хоёр ямарч тохиролцоонд хүрч чадсангүй гэж “Интерфакс” мэдээлсэн байна. НҮБ-д суугаа БНАСАУ-ын төлөөлөгчөөр дамжуулан холбоо харилцаагаа үргэлжлүүлэхэд талууд бэлэн байна гэж америкийн төлөөлөгчдийн тэргүүн Стивен Босуорт хэлэлцээрийн дүнгээр хийсэн мэдэгдэлдээ өгүүлжээ.