Сири улсын Төв банк оросын рубль, хятадын юанийг өөрийн өдөр бүрийн гадаад валютын бүртгэлдээ авлаа. Хөрвөдөг валютын хувиар гүйлгээ хийж эхлэх суурийг бэлтгэхийн тулд рубль, юаныг энэ бүртгэлд хоёр өдрийн өмнө нэмсэн юм гэж РИА Новости агентлаг мэдээллээ. ЕХ болон АНУ-ын зүгээс эдийн засгийн хориг арга хэмжээ авсан тул сирийн банкууд орос, хятадын валютыг хэрэглэх ажилд шилжиж байгаа юм. Тус улсад хагас жил гаруй үргэлжилж байгаа засгийн газрын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөнийг нухчин дарж байгаа учир Сири улсын эсрэг хориг арга хэмжээг авсан юм.