0   “Хорийн” хүрээнд ажиллаж санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ ОУ рублийн өөртөө татах хүчийг дээшлүүлж байна. ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович “Оросын дуу хоолой” радио станцид ярилцлага өгөхдөө, гадаадын улам олон компаниуд болон санхүүгийн хүрээлэнгүүд рублийг гэрээ хэлцэлийн валют, хөрнгө оруулалтын валют, хадгалаж болох валют гэж үзэж байна гэж мэдэгдлээ. Хууль болон бусад нормативын актуудад өөрчлөлт оруулснаар олон улсын зах зээл дээр рубльтэй ажиллах нөхцлийг ОУ сайжруулсан юм. Хэрвээ бид цаашдаа ийм хурдаараа явах юм бол рубль ямарч гүйлгээнд хэрэглэж болох валют гэдгээрээ эхлээд манай хөршүүдийн дараа нь бусад улсуудын итгэлийг олж чадна гэдэгт Аркадий Дворкович итгэлтэй байна. Капиталын гүйлгээ хийхэд ОУ-д ямарч хязгаар байхгүй. Энэ утгаараа авч үзэх юм бол Канад, Австрали улсуудын валютын дэргэд рубль хөрвдөг валют юм. Одоохондоо рубль бүс нутгийн нөөцийн валют болоогүй байна гэхдээ зөв чигт явж байна гэж Аркадий Дворкович тэмдэглэлээ.