Хятад улсад хиймэл дагуулын телевизийн сувгуудаар цэнгээнт нэвтрүүлэг шууд дамжуулахад дараагийн жилээс хязгаар тогтоолоо. БНХАУ-ын төр засаг зохих шийдвэр гаргасан байна. Ирэх жилийн 1-р сарын 1-нээс эхлэн хиймэл дагуулын 34 суваг болгонд долоо хоногт хоёр удаа цэнгээнт шоу нэвтрүүлэг явуулахыг зөвшөөрнө. Маш “доод түвшинд” хийгдсэн авьяастнуудын уралдаан, реалити-шоугоор өнөөгийн телевиз дүүрсэн байна гэж Хятад улсын удирдлагууд үзсэн байна. Одоо телевизийн хөтөлбөрүүдэд мэдээ, баримтат болон боловсролын нэвтрүүлгүүд голлох болно.