Тус улсад явуулж байгаа НАТО-гийн цэргийн ажиллагааг 2011 оныг дуустал сунгахыг ШҮЗ-ийн тэргүүн Мустафа Абдель Жалиль лхагва гаригт санал болголоо. Ливи улсын дээгүүр бий болгосон нислэггүй бүсийн аюулгүй байдлыг хангах улсуудын зэвсэгт хүчний штабын дарга нарийн уулзалт болсон Катар улсад Жалиль энэ тухай мэдээлсэн байна гэж Франс Пресс агентлаг мэдээлжээ. Хөрш улсуудад нуугдсан каддафичуудаас улс орныхоо хил хязгаарыг хамгаалах шаардлагаас түүний гуйлт урган гарч байгаа юм гэж ШҮЗ-ийн тэргүүн тэмдэглэсэн байна. Ливи дэх цэргийн ажиллагааг 10-р сарын 31 гэхэд дуусгана гэсэн урьдчилсан шийдвэрийг өнгөрсөн баасан гаригт НАТО-гийн зөвлөл гаргасан билээ.