“Оросын ертөнц” сангийн бас нэг салбар Монгол улсад нээгдлээ. Энэ удаа “Оросын ертөнц” Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дэргэд байгуулагдлаа. Энэ сангийн нээлт нь Орос, Монгол улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, тус дээд сургуулийн 20 жилийн ойд зориулсан сайхан бэлэг боллоо.Монгол улсын Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудын дээд сургуулиудад “Оросын ертөнц” сангийн 4 салбарыг байгуулаад байна. МУИС-д тус төвийг байгуулах нь үнэхээр үндслэлтэй юм. МУИС бол ОУ судлалын мэргэжилтнүүд, оросч эрдэмтдийн ирээдүйг бэлтгэдэг нэг ёсны дарханы газар, орос хэл заах гол төв билээ. Дэлхийн 2-р дайн ид дундаа байсан 1942 онд тус их сургуулийг ЗХУ-ын гол үндсэн дээд сургууль Москвагийн улсын их сургуулийн багш нарийн бүрэлдхүүний тусламжтайгаар байгуулсан билээ. Ийм учраас МУИС-д орос хэл, соёлыг уламжлал ёсоор судалдаг юм.

  Монгол улсын их сургуульд энэ сангийн салбарыг байгуулснаар оюутнуудад оросын ертөнцөд гүнзгий нэвтрэх боломжийг нээж өгч байна. ОУ-д олон жил ажилласан ажилтнууд, асар том номын сан оюутнуудын мэдэлд байна. МУИС-ийн дэргэдэх “Оросын ертөнц” сангийн удирдагч, МУИС болон Москвагийн УИС-ийн профессор Цэрэнчимэдийн Саранцацрал хэлэхдээ «Манай номын санд орос хэлний шинэхэн сурах бичгүүд болон янз бүрийн толиуд байна. Энд оросын сонгодог уран зохиол, нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухааны номууд мөн оросын түүх, соёлын тухай номууд байна. Энэ байранд урьд нь хэл шинжлэлийн танхим байсан учраас бидэнд компьютерууд болон дагалдах тоног төхөөрөмжүүд “өв залгамжлагдан” үлдсэн билээ. Энд ирж төвийн нөөц бололцоог хэн бүхэн ашиглаж болно гэхдээ гол төлөв орос хэл судлаж байгаа олон улсын харилцааны оюутнууд, ирээдүйн Орос орныг судлаачид болон орчуулагчидад зориулах болно. Сүүлийн жилүүдэд орос хэл судлаач хүүхдүүдийн тоо өсөж байна. Бид жилдээ 15-20 хүүхэд авдаг, одоогийн байдлаар орос хэл судлаачийн мэргэжлээр сурч байгаа хүүхдийн тоо 60 орчим болоод байна» гэлээ.

    Орос хэлийг хоёр дахь гадаад хэл маягаар сурч байгаа хүүхдүүд олон байна. МУИС-д сурч байгаа оюутнуудын дөрөвний нэг нь ийм оюутнууд юм. Харин орос хэл цагаар заах явдал англи хэлийг гүйцээгүй байна. Орос, Монгол улсуудын хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгаа эрчим хүч, геолог, биолог, археолог болон техникийн мэргэжилтнүүдийн салбарт орос хэлгүйгээр хаашаа ч зайлахгүй шүү дээ. МУИС-д орос хэлний багш 17 байна. Орос хэл сайн мэддэг багш нар гэх юм бол тэн хагас нь болж байгаа юм. Дээд сургуулийн болон дунд сургуулийн орос хэлний багш нарийн арга зүйн семинар зохион байгуулах нь монголын салбарын ойрын үеийн төлөвлөгөө юм. Харин ирэх оны 4-р сард МУИС  Орос хэлний өдрийг өргөн тэмдэглэх болно.