Хятадын төмөр замын яам  улс орныхоо зүүн-хойд нутагт төмөр замын барилга байгууламж барих явцад зөрчил гаргасан тухай хэвлэл мэдээлийн хэрэгслийн мэдээллийг хянан шалгаж байна гэж Чайна Дейли сонин мэдээлжээ.Сэтгүүлчдийн мэдээлснээр жижиг маш олон пүүс Зилинь мужид төмөр зам тавьсан байна. Харин олонхи  урьд нь  төмөр зам тавьж  узээгүй байсан аж. Хаана ч бүртгүүлээгүй хуурамч компани гэрээлэгчдийн дотор байсан. Ийм удирдагч,пүүсүүд ажлаа хариуцахгүй байсан нь мэдээжийн хэрэг. Мэргэшил дадлагагүй этгээдүүд барилгын хэм хэмжээг хамаагүй зөрчсөн байна. Жишээ нь төмөр замын гүүрний тулгуурыг  босгох үеэр бетоны оронд хайрга чулуу хэрэглэжээ. Энэ нь гажиг үүсгэх бүр тулгуурыг эвдэж сүйтгэх аюултай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Одоо эрх баригчид буруутныг илрүүлж, дүрэм, хэм хэмжээг зөрчиж барьсан бүх барилга байгууламжийг шалгах ёстой.

    Энэ нь засгийн газрын байгууллагуудаас төмөр замын тээвэрлэлтийг аюултай болгож мэдэх  явдалд анхаарал тавьж байгааг тусган харуулсан ганц мэдээ биш. Төмөр замын барилга байгуулалтын эрч хүч  хятадын эдийн засгийн эрчимтэй дэвшлийг тусган харуулж байна гэж хятадын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөө болтол мэдээлж байлаа. Тухайлбал Хятад улс хурдан галт тэрэгний зам тавих талаар өрнөдийн орнуудаас нэлээд түрүүлсэн гэж бичсэн билээ. Гэвч хоёр галт  тэрэг Жэцзян мужид 7-р сарын 23-нд мөргөлдөж, олон хүний амь насыг бүрэлгэсэн хэрэг явдал эрчимтэй хөгжиж байгаа хурдан галт  тэрэгний замын аюулгүй байдалтай холбогдсон олон асуудлыг үүсгэв.

   Тээврийн барилга байгууламжуудад аюулгүй байдлын дүрмийг хэрхэн даган мөрдөж байгааг улс даяар шалгах заавар Вэньжоуд осол гарснаас хойш өгчээ. Эдүгээ БНХАУ-д төмөр зам тавих төслүүдийн 70 хувийг хэрэгжүүлэх ажлыг хэсэгчлэн буюу бүрэн зогсоожээ. Вэньжоуд  болсон сүйрэл хятадын нийгэмд хурц санал шүүмжлэлийг өрнүүлэв. Санал шүүмжлэл төмөр замын ирээдүйн хөгжил төдий биш эдийн засгийн өсөлтийн загварыг л хөндөж байна гэж Москвагийн УИС-ийн дэргэдэх Ази Африкийн орнуудын дээд сургуулийн орлогч захирал Хятадын талаархи шинжээч Андрей Карнеев үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Хурданы төмөр замтай холбоотой төдийгүй системийн тодорхой асуудал тулгарсан гэсэн нэлээд радикал үзэл санаа Хятадад тархсан. Эрх баригчид эдийн засгийн  өсөлтийн хойноос хөөцөлдэж аюулгүй байдлын асуудлыг тоомсорлохгүй байна» гэв.

    Төмөр замын тээврийн хөгжлийг хурдасгах төсөл  эдийн засгийн биш улс төрийн  шалтгаантай гэж өгүүлсэн цөөнгүй өгүүллэг хятадын интернетэд гарсан. Дэлхийд гайхагдаж, улс дотроо эх оронч үзлийг бэхжүүлэх зорилготой юм.  Төмөр замын тээврийн хөгжлийг хурдасгах төсөлд улс төр эдийн засгаас үнэхээр давамгайлсаныг Төмөр замын тээврийн яамны ажлын зохисгүй дүн нотлон харуулав. Тус яамны тавьсан ер 2 триллион юаниэс давжээ. Зардлыг хэдийд нөхөхийг хэлэхэд хэцүү байна.  Үүний хамт олон тэрбумын хөрөнгө оруулсан  төмөр замын тээвэрлэлтийн салбарт  авилгал гаарчээ. Төмөр замын тээврийн огцоруулсан сайд Лю Жизюнийн  хэргийг мөрдөн байцааж байна. Тэд аюулгүй чанар сайтай хурданы төмөр зам тавих эсвэл хувийн дансаа арвижуулахыг эрмэлзсэн эсэхийг мөрөн байцаах ажлын дүн нотлон  харуулах юм.