Сибирийн оросын бүс нутгийн удирдлагууд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтай уулзахдаа олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаад байгаа даяарчлалын асуудлыг шийдэхэд туслах өргөн хүрээний төслүүдийг танилцууллаа. “ОУ-ын бүс нутгууд болон НҮБ-ын мянганы хөгжлийн зорилт” гэдэг илтгэлийг танилцуулах үеэр энэ уулзалт Нью-Йорк хотод болсон байна. 2000 оны 9-р сард Мянганы дээд хэмжээний уулзалтын үеэр 189 улсын баталсан хөтөлбөрийн гол гол зорилтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай Сибирийн төлөөлөгчид ярьсан юм. Эдгээрийн дунд боловсролын системийг хөгжүүлэх, хүүхдийн эндэгдэлийг багасгах, экологийн тогтвортой байдлыг хангах зэрэг асуудлууд орсон байна. Хүн төрлөхтний даяарчлалыг хамарсан асуудлыг шийдэхийг уриалсан “амбан захирагчдын төслүүд” НҮБ-ын төв байранд онцгой сонирхол татлаа. Дэлхийн ундны усны асуудлын шийдвэрийг боловсруулах талбар болж чадах “НҮБ-ын усны нөөцийн олон улсын төвийг” Прибайкалийн газар нутаг дээр байгуулах төлөвлөгөөг Эрхүү мужийн амбан захирагч Дмитрий Мезенцев санал болголоо.

   Өнөөдөр тэрбум хүн чанартай ундны ус олж авах баталгаагүй байна. НҮБ-ын таамаглаж байгаагаар 2025 он гэхэд энэ тоо 4,5 тэрбум болно гэж Оросын онгон байгалийн сангийн “Цаг агаар ба эрчим хүч” хөтөлбөрийн удирдагч Алексей Кокорин сануулаад «Энэ асуудал Төв Азийн болон Ойрхи Дорнодын орнууд ер нь Португалаас Хятадын баруун хил хүртлэх өргөн уудам нутгийг хамарч байна. Тэнд цэнгэг ус маш ховордоно гэж үзэж байна. Үүнтэй яаж тэмцэх юм бэ? Хөдөө аж ахуйг тэс ондоо байдлаар явуулж магадгүй. Тэгэхдээ л тэнд ус хадгалах тухай ямар нэг арга барил үлдэж л байгаа. Цэнгэг усны асуудлыг шийдэхийн тулд Туркменстан, Кыргызстан улсууд руу Байгал нуурын усыг зөөнө гэж бодох нь хэт гоомой бодол юм. Одоо Израиль улсад хэрэглэж байгаа дуслаар усжуулдаг системийг л яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна» гэлээ.

   Бааз суурин дээр нь Усны нөөцийн олон улсын төв байгуулахыг санал болгож байгаа дэлхийд цорын ганц байдаг Лимнологийн хүрээлэн Эрхүү мужийн Байгал нуурын эрэгт байдаг юм. Арктикийн зөвлөлийн оролцогч орнуудын дэмжлэгтэйгээр Якутск хотод бий болох НҮБ-ын Арктикийн сургуулийн үзэл баримтлалыг БН Саха-Якут улсын дэд ерөнхийлөгч Дмитрий Глушко танилцууллаа. Арктиктай холбоотой хэд хэдэн асуудал байгаа гэж ОШУА-ийн академич Михаил Эпов тэмдэглээд «Мөсөн бүрхүүлийн болон мөнхийн цэвдэгийн өөрчлөлт, цаг уурын өөрчлөлтийн таамаглал зэрэг нь эхний асуудлууд юм. Энэ бол бусад нь түшиглэх суурь довжоо буюу хөгжих боломж гэсэн үг. Энэ хөгжих боломж нь ямар байх юм бэ? Хойд тэнгисийн замыг ажиллуулж ашигт малтмалын шинэ орд газарт хүрэх боломжийг олгоно. Энэ бол Арктикийн сургууль дээр хэлэлцэх даяарчлалын асуудал юм. Хүмүүнлэгийн бүрэлдүүн хэсэг байх нь маш чухал юм. Нутгийн уугуул иргэд тэнд уламжлалт нөхцөл байдлаараа амьдардаг юм. Хэрвээ том хэмжээний өөрчлөлт болох юм бол бага ард түмнүүд нь хүчтэй сэтгэл санааны хямралд оруулна.Энэ бол бас хэлэлцэх ёстой асуудлуудын нэг» гэлээ.Арктикийн сургуульд зөвхөн сурагчид, оюутнууд сураад зогсохгүй бизнесменүүд, арктикийн улсуудын удирдагчид ч сурч болно гэж Михаил Эпов хэллээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сибирийн оросын бүс нутгуудын удирдагчтай уулзахдаа тэдний төслүүдийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.