Америкийн хэд хэдэн албаны хүмүүсийн эсрэг ОХУ визийн хориг тавьж байгаа нь ямарч үндэслэлгүй гэж АНУ-ын засгийн газар үзэж байна. Төрийн департаментийн албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд ингэж мэдэгдлээ. ОХУ-ын нутаг дэвсгэр дээр ирүүлэхийг хүсэхгүй байгаа АНУ-ын иргэдийн нэрсийн жагсаалт, америкийн “Магнитскийн нэрсийн жагсаалтаас” хамаагүй өргөн болно гэж оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдээлсний хариуд Вашингтон ийм мэдэгдэл хийсэн юм. Энэ нэрсийн жагсаалтыг ихсгэх үү, багасгах уу гэдгээ Москва нэг талаас шийдэж чадна гэж тэр хэлсэн байна. Эмнэлэгийн тусламж тухайн үед нь үзүүлээгүйгээс болж москвагийн шоронд нас барсан хуульч Сергей Магнитскийн хэргээс хойш АНУ-д зорчиж болохгүй оросын түшмэдүүдийн нэрсийн жагсаалтыг Вашингтон гаргасан юм. Энэ хэргийг ОХУ-д мөрдөн байцааж байгаа юм. Энэ үйл явдал манай улсад болон гадаад улсуудад маш их цочрол өгсөн билээ.