Олимпийн бамбарын буухиа 2013 оны 10-р сарын 7-нд Москвад гараагаа эхэлж, 2014 оны 2-р сарын 7-нд Сочид өвлийн олимпийн наадмыг албан ёсоор нээх  ёслолоор төгсөх тухай зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко мэдээллээ. Энэ нь Оросын дийлэнх олонхи оршин суугчдыг оролцуулах нийт улс орныг хамрах хамгийн өргөн цар хүрээтэй буухиа болох юм. Чернышенкогийн хэлснээр бол буухиа 123 өдөр үргэлжилж, 40 мянга гаруй кмзамыг туулах юм.

    Олимпийн бамбар ОХУ-ын бүх 83 субьектийн нийслэлд очно. Буухиа дөрвөн үетэй. Эхний үе нь 2013 оны 10-р сарын 7-нд эхлэж, Олимпийн бамбарыг Афинаас Москвад дараа нь автомашинаар Санкт-Петербургад хүргэнэ. 23 өдөр үргэлжлэх  олимпийн бамбар Холбооны Төв, Баруун -хойд тойргуудын томоохон 15 хот, түүнчлэн замд нь тааралдах маш олон жижиг хот тосгодыг дайран гарах юм. 2 дахь үе нь бамбарыг нисэх онгоцоор Санкт-Петербургаас Владивостокод тээвэрлэж, Хойд, Алс Дорнодоор хийх 30 өдрийн аялал нь  эхлэнэ. Олимпийн бамбар Оросын  алс бөглүү нутгийг оролцуулан 14 хотыг хамрана. Уг бамбар Владиовостокоос хамгийн урт аян замдаа гарч, галт  тэргээр Халимагийн нийслэл Элст хотод очно. 58 өдөр үргэлжлэх мөн үед томоохон 45 хотын оршин суугчид Олимпийн бамбарыг үзэх юм. Төгсгөлийн 4 дэх үед Олимпийн бамбар Элстээс манай орны өмнөд нутгийн 10 хотыг дамжин Олимпийн наадмыг нээх үеэр 2014 оны 2-р сард Сочид очно. Буухиа оросын бараг 2 мянган хот тосгоныг хамрана гэж зохион байгуулагчид нь үзэж байна.

      2013-2014 онд бүс нутаг бүр нэг-хоёр өдрийн олимпийн хөдөлгөөний төв болно гэж ОХУ-ын дэд ерөнхий сайд Дмитрий Козак мэдэгдээд «Олимпийн бамбарын буухиа бараг хоёр жилийн дараа ОХУ-д гараагаа авна. Энэ нь  спортод онцгой анхаарал тавих төдийгүй бүс нутгийнхаа өвөрмөц соёл, өв уламжлал болон хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын нөөц боломжоо үзүүлэх боломж олгож байна. 3 тэрбум гаруй хүн Олимпийн наадмыг сонирхож үзнэ. Бүс нутаг бүр ийм нөхцөл байдлыг ашиглах ёстой» гэлээ. Буухиаг зохион байгуулагчдын хэлснээр бол  Олимпийн бамбар  дэлхийн хамгийн гүнзгий Байгал нуур, Европын хамгийн өндөр Эльбрус нуруу, Хойд туйлд очно. Эдүгээ  техникийн боломжийг боловсруулж байна.