Өнөөдөр еврогийн бүст  нэн чухал өдөр юм.Өнөөдөр Брюссельд европын өрийн хямралд зориулсан цуврал дээд хэмжээний төгсөлийн уулзалт болох юм. Шинжээчид хуралдааны дүнг өөр өөрөөр үнэлж байна. Учир нь маш олон асуудлыг уялдуулан зохицуулах хэрэгтэй бөгөөд талуудын байр суурь нийцэх яагаа ч үгүй байна. Дээд хэмжээний уулзалтаар еврогийн бүсийг аврах нэгдсэн төлөвлөгөөг батлахгүй ч 11-р сард болох «Их хорийн» хуралдааны өмнө байр сууриа бүрэн төгс тодорхойлоно гэж шинжээчид үзэж байна.

   ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович өөдрөг үзэл бодолтой байна. Тэрээр «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө улс төрчид тохиролцох бүрэн боломжтойг мэдэгдээд «Өнөөдөр дээд хэмжээний уулзалт хийж буй улс орнуудын удирдагчид  зөвшөлцэж магадгүй.Учир нь улс төрийн нөөц боломж, санхүү болон дэлхийн ухаалаг бодлоготой улс орон, бүлгүүдийн дэмжлэг байгаа. Еврогийн бүсийн тогтонги байдал  одоо дэлхийн эдийн засгийн хямралаас сэрэмжлэх гол хүчин зүйл болсон. Иймээс ЕХ-ны гишүүн орнуудын удирдагчид мөн дэмжлэгээр зохих шийдвэр гаргах ёстой. Мэдээжээр улс  бүрт дотоодын түвэг бэрхшээл, дотоод улс төрийн  асуудлууд болон санхүүгийн дарамт, эрсдэл тулгарсан. Энэ нь хэвийн үзэгдэл юм. Эрсдэлийг хуваалцвал зохино. Хамгийн гол нь өнөөдөр шийдвэр гаргах хэрэгтэй. Зах зээлийн байдлыг тогтворжуулах шийдвэр гаргана гэдэгт найдаж байна» гэв.

   Эдүгээ Европын санхүүгийн тогтворжуулах сангийн  уялдуулан зохицуулсан хэмжээ 440 тэрбум еврод хүрсэн. Санг  үл нэмэгдүүлэх шийдвэр ням гаригт гаргажээ. Гэвч Грек өрөнд баригдах аюулын уршгаар  банкуудад учрах хохиролыг нөхөхийн тулд тус сангийн хөрөнгийг 2 триллион еврод хүргэх хэрэгтэй гэж урьд ярьцгааж байсан. Хоёр жилийн турш еврогийн бүст аюул учруулсаар байгаа  грекийн өрийн асуудлаар гаргах гол шийдвэрийг хойшлуулах бололтой. Эдүгээ тус улсын өрийн асуудлыг  зохицуулах  арга барилууд эн түрүүнд  гарсан байна.