0   Канн хотод болж байгаа “Хорийн” дээд хэмжээний уулзалт дээр ОУ зөвхөн европын бүсийн хямралыг ч хэлэлцээд зогсохгүй гэж ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович “Оросын дуу хоолой” радио станцид ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ.ОУ сүүлийн гурван жил тавьж байгаа тэр л санал санаачлагаа тавих болно. G20-ийн бүх улсууд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулж чадах зохицуулсан бодлогыг явуулах ёстой. Ажил хэрэгч идэвхитэй байдлыг дэмжихийн тулд дотоодын хэрэгцээг урамшуулах, гаалиар ивээх журмаас зайлхийсэн урьдчилан харж болохуйц ухаалаг зүйлийг хийх ёстой. ОУ болон БРИКС-ийн гишүүн бусад улсууд санхүүгийн тогтвортой байдлын механизмд оролцоход бэлэн байна. Юуны өмнө тус улсууд өөрсдийн нөөцийг хуримтлуулж байгаа ОУВС-гаар дамжуулах ёстой. Хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол ЕХ-той болон Европын сантай хоёр талын хамтын ажиллагаа явуулахад бэлэн байна. ОУ-д хэд хэдэн санал санаачлага байгаа бөгөөд тэдний нэг нь эх газрын хүзүүвчинд нефть олборлох болон тээвэрлэхэд онц байдал тохиолдвол яах ёстой вэ гэсэн санал юм.Оюуны өмчийг хамгаалах эрх зүйн шинэ баазыг тэр тусмаа Интернетэд бий болгох асуудлыг хамарсан санаачлагыг ОУ-ын ерөнхийлөгч санал болгоод байна.