Гадаадад байгаа ОУ-ын иргэд орос улсын дипломат газруудад хөнгөвчилсөн байдлаар бүртгүүлэх болно. Өнөөдөр нийтэлсэн ГХЯ-ны тушаалд энэ тухай өгүүлсэн байна. Одоогоос ОУ-ын иргэд бүртгүүлэхийн тулд заавал консулын хэлтэст биеэр ирэх шаардлагагүй, алсын удирдлагаар буюу шуудан, факс, интернетээр бүртгүүлж болно. Заавал бүртгүүлэх шаардлагагүй гэхдээ энэ боломжийг ашиглахыг ГХЯ зөвлөж байна. Хилийн чанадад амьдарч байгаа буюу түр байрлаж байгаа оросуудынхаа эрх ашиг, аюулгүй байдлыг дипломат төлөөлөгчийн газрууд хангаж байдаг юм гэж ГХЯ сануулсан байна.