Өнөөдөр Брюссель хотод болж байгаа Европын бүсийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт дээр өрийг цайруулах, банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, европын тогтворжуулах санг нэмэгдүүлэх зэрэг шийдвэрт хүрч магадгүй гэж ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович “Оросын дуу хоолой” радио станцид ярилцлага өгөхдөө  мэдэгдлээ. Үүний тулд тэдэнд улс төрийн нөөц, санхүүгийн нөөц, бүх дэлхийн дэмжлэг зэрэг бүх зүйл байна. Шинэ хямралын давалгаанаас болон дэлхийн шүүмжээс зайлсхийхийн тулд европын бүсэд тогтвортой байдал юу юунаас чухал хүчин зүйл болоод байна. Тийм учраас дэлхийн энэ дэмжлэгийг ашиглан европын бүсийн тэргүүнүүд шийдвэр гаргах ёстой. Мэдээж хэрэг улс орон бүрт дотоодын хүнд байдал, дотоод улс төрийн асуудал, санхүүгийн хүнд байдал, эрсдэлийг хэн нэгэнтэй, бүр хувийн сектортой хуваалцах гэсэн санаа байгаа. Харин эрсдлийг заавал хуваалцах ёстой. Хамгийн гол нь өнөөдөр шийдвэр л гарах ёстой. Ийм шийдвэр гарна, үүнээс үүдээд зах зээл тайван болно гэж би бодож байна гэж  Аркадий Дворкович  хэллээ.