Маш нууц мэдээлэлийг олонд ил болгохгүй байж өөрийнхөө үүргийг сайн дураараа биелүүлэхийг МАГАТЭ-гийн нарийн бичгийн дарга нарийн газарт Москва уриаллаа. Ираны цөмийн хөтөлбөрт цэргийн зориулалттай бүрэлдхүүн хэсэг байж болох тухай МАГАТЭ-гийн илтгэлийг нийтлэхийг Орос, Хятад улсууд эсэргүүцэж байна гэж барууны орнуудын ХМХ-д мэдээлсний хариуд ОХУ-ын ГХЯ ийм хариу өглөө. Иран улс “зургаагийн” бүлгийн бүх гишүүдтэй үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийх ёстой гэж ОУ үзэж байгаа юм. Энэ байр суурь “зургаагийн” бүлгийн бусад гишүүдийн байр суурьтай нийцэхгүй байж мэднэ гэж  ОУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах зургаан талын хэлэлцээрт НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс болон Герман улс оролцдог юм.