Түркийн Ван мужид болсон хөнөөлт газар хөдлөлтөөс болж 459 хүн амь насаа алдаж, 1300 гаруй хүн шархадаад байна. Газар хөдлөлтийн хор уршгийг арилгахад туслахыг Түрк улс 30 орноос хүсээд байна. Эдгээрийн дотор ОУ, АНУ, Хятад, Япон, ЕХ улсууд мөн Түрк улстай хөрш зэргэлдээ улсууд байна. Түрк улс маш хүнд харилцаатай байдаг Израиль улсаас хүртэл тусламж хүсчээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст майхан, барилгын материал, угсармал байшингийн багц зэрэг нэн түрүүнд хэрэгтэй байна. Өчигдөр орой аврагчид нуранга дор 54 цаг орчим байсан 10 настай хүүг гаргаж авлаа. Өмнө нь аврагчид Эрджиш хотын нуранга дор хоёр хоносон хоёр долоо хоногтой охиныг ээжийнх нь хамт амьдаар нь олж гаргасан байна.